“БУДДИЗМ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Share Button

                                                                                   

Монголын буддист эмэгтэйчүүдийн Буман Ханд холбоо, МУИС хамтран зохион байгуулах

“БУДДИЗМ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

 

 Нэг: Үндэслэл

Монгол орон бол буддын соёлын уламжлалтай бөгөөд монгол дахь буддын соёл, түүний хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг их байсан боловч номт эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг  бүдэг  байна.  XXI  зууны  эхээр  эмэгтэйчүүд  буддын  боловсрол  олох  боломжийг  олж улмаар уламжлагдаж, одоо олон эмэгтэйчүүд буддын соёл, боловсролыг эзэмшиж байна.

Буддист эмэгтэйчүүдийн “Буддизм ба тогтвортой хөгжил” сэдэвт ээлжит IY хурал нь буддизмын   энэрэн   нигүүлсэх   үзлийг   олон   нийтэд   таниулах,   иргэний   нийгэм   дэх буддистуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, буддын соёл, боловсролын онцлогийг нээн илрүүлэх  болон  онолын  судалгаа,  сургалтын  үйл  ажиллагаа  явуулдаг  иргэний  болон шашны  байгууллагууд,  хувь  хүмүүс  хамтран  ажиллах  боломжийг  нэмэгдүүлэх,  мэдээлэл солилцох,   бүтээлч   сэтгэлгээг   хөгжүүлэх,   судлаачдын   бүтээлийг   олон   нийтэд   түгээх зорилготой.

Хоёр. Хуралд хэлэлцэх сэдэв:

  • Монголын бурханы шашины соёл, түүх, уламжлал;
  • Монголчуудын   философи   сэтгэлгээний   уламжлал   ба   Орчин   үеийн   философи сургалтын арга зүй;
  • Шашин ба улс төр:  Буддын шашны дэг жаяг; Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчлэл; Монгол Улс дахь шашин шүтлэгийн хууль эрх зүйн орчныг бусад орны хууль эрх зүйн орчинтой харьцуулан авч үзсэн нь;
  • Буддист эмэгтэйчүүд: Сүм, ани, хандмаа нарын эрт ба эдүгээ үе, уламжлалт сахил санваар,  соёл боловсрол, ёс зүйн хандлага; Хэлмэгдүүлэлтийн үеийн эмэгтэйчүүд; Буддист   эмэгтэйчүүдийн   өнөөгийн   амьдрал,   тулгамдсан   асуудал;   Бусад   орны буддист эмэгтэйчүүдийн амьдрал, үйл ажиллагааны талаарх судалгаа;
  • Буддын мэдлэг ухааны салбаруудын судалгаа: Буддын их, бага арван ухаан; Номч хатдын  судалгаа;  Буддизмын  эх  бичгийн  судалгаа,    Mонгол  лам  нарын  бүтээлийн судлагаа, буддын утга зохиолын судалгаа, буддын утга зохиолын орчуулга;
  • Буддын  шашин  ба  урлаг:  Шүтээн  урлал,  цам,  буддын  уран  барилга,  буддизмын хөгжмийн  зэмсэг,  балин  урлал,  эрт  эдүгээ  цагийн  театр  урлаг  буддын  мэдлэг ухаантай уялдах нь, буддын уншлагын ая дан;
  • Залуу   буддистууд   ба   бурханы   шашны   шинэчлэл:   Залуусын   шашинд   хандах хандлага;  Цахим  ертөнц  дэх  буддистууд,  цахим  ертөнцөөр  буддын  сургаалийг дэлгэрүүлэхүй; Буддын шашны нийгмийн үйл ажиллагаа;
  • Байгаль хамгаалал: Буддын соёл байгаль хамгаалалтай холбогдох нь
  • Анагаах   ухаан:   Өрнө,   дорнын   анагаах   ухааны   нийлэгжилт;      Халдварт   өвчнөөс сэргийлэх,  сэтгэцийн  өвчин,  эрүүл  мэндийн  боловсролын  талаарх  уламжлалт  ба орчин үеийн эмнэл зүйн  арга
  • Гэр   бүлийн   хүмүүжил:   Хүүхдийн   хүмүүжил   ба   уламжлалт   соёл;   Уламжлалт амьдралын хэв маяг ба эрүүл өрх

Гурав. Зохион байгуулагчид:

Монголын буддист эмэгтэйчүүдийн Буман Ханд холбоо;  МУИС. Философи, шашин судлалын тэнхим.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01

Хаана: МУИС. Номын сан. 502 тоот танхим

Дөрөв: Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн бүтэн нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газрын хаяг, эрхэлж буй ажил мэргэжлийг бичнэ.
  2. Илтгэл  \6-8 нүүр\ түлхүүр үгс, товч утгатай байх бөгөөд илтгэлийн эхэнд бичсэн байх.
  3. Илтгэл нь товчлолтой байх
  4. Товчлолыг 8-12 өгүүлбэрт багтаан бичих
  5. Илтгэлийн төгсгөлд Ном зүйг ном зүй үйлддэг стандартын дагуу хийсэн байх
  6. Илтгэл бичих үсгийн фонт: Microsoft Word программ дээр Times New Roman
  7. Үсгийн хэмжээ: 12
  8. Мөр авалт: Single
  9. Догол мөр: 5 нэгж \tab\
  10. Илтгэлийн хэмжээ: А4 форматаар 8 нүүр хүртэл
  11. Зургийг JPG ба TIFF форматаар, диаграммыг Microsoft Excel дээр үйлдэнэ.
  12. Ишлэл зүүлтийг “зохиогчийн нэр” ба “кодын” \footnote\ аргаар авсан байх.
  13. Үсэг, үг болон найруулга зүйн хувьд алдаагүй байх

Тав. Илтгэлийг хүлээн авах:

Илтгэлийн хураангуйг хүлээн авах хугацаа: 2018-09-25-ны өдрийн дотор

Илтгэл ирүүлэх хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор

Илтгэл хүлээн авах хаяг: kunze2014@gmail.com; yanjin555@yahoo.com

Хуралтай   холбоотой   асуудлаар   дээрх   хаягуудаар   болон   99119376;   99087125

дугаарын  утсуудаар холбогдоно уу!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар