МУИС-ийн 70 жил, НШУС-ийн 65 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү олимпиад нь оюутны шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, дэвшүүлж буй асуудлыг ойлгох, эргэцүүлэн тунгаах, аргумент дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн нийгэм дэх философийн ойлголт, үзэл санаа түүний тусгалыг шинжлэх, урлаг, шинжлэх ухаан, нийгмийн амьдралд шинээр асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэрлэж сурахад туслах зорилготой. Энэхүү олимпиадад Монгол улсын бүх их, дээд сургуулийн оюутан оролцож болно.
Олимпиад явагдах хэлбэр:
1. Философийн эх бичгийн утга санааг шүүн тунгааж тайлбарлах
2. Хэрэглээний философийн тохиолдол судлах
Олимпиад явуулах журам
1. Эхний шатны шалгаруулалт сургууль тус бүртээ эссе бичлэгээр шалгагдан эхний 5 байрт шалгарагсад баг болон дараагийн шатанд оролцоно.
2. Оролцогч баг бүр философийн асуудлаарх тохиолдол судлал, эх бичгийн утга санааг тайлбарлан үндэслэгээ, дүгнэлт гаргана.
Дүгнэх журам:
1. Эссе, тохиолдол судлал, эх бичигт анализ хийсэн байдлыг дүгнэхдээ сэдвээ хэрхэн философийн үүднээс ойлгож, философичдын үзэл санаатай холбон тайлбарласан, үндэслэгээ дэвшүүлсэн, эргэцүүлэл хийсэн байдлыг харгалзан дүгнэнэ.
2. Оролцогч баг, оюутнуудын эргэцүүлэл, илэрхийлэл, философидолтын дагуу нийт 2 баг, уран илтгэгч 1, мэргэн санаа дэвшүүлэгч 1 оюутныг шалгаруулан урамшуулна.
Жич: Эссег 2012 оны IV сарын 15-наас V сарын 1 хүртэл хугацаанд мэргэжлийн хичээл орж буй багш нар хариуцан өгөгдсөн сэдвээр бичүүлэн шалгаруулж багаа бэлтгэнэ.
ЭССЕ БИЧИХ СЭДЭВ: “Философиор ертөнцийг харах нь”
Философийн улсын Ш олимпиад 2012 оны 5 сарын 9 – нд МУИС-ийн төв байрны 320 тоот танхимд болно. Олимпиадад оролцогч нь 2012 оны V сарын 5-аас өмнө Философийн олимпиадын хороонд бүртгүүлэн мандат авсан байна. Мандат 5000 төгрөг
Харилцах утас: 77307730-2304, 99161423, 99299616
Хавсралт
Заавал унших эх зохиол
– Ч.Жүгдэр. Монголын нийгэм улс төр, философийн сэтгэлгээний хөгжил. УБ.,2006
– Зонхова. Бодь мөрийн зэрэг. УБ.,2006
– Күнз. Их суртахуй. УБ.,2009
– Күнз. Шүүмжлэл өгүүлэл. УБ.,2004
– Орчлонг танихуйн гэгээн шаштир. УБ.,2004
– Ж.Руссо . Нийгмийн гэрээний онол ба улс төрийн эрхийн зарчмууд. УБ.,2002
– Аристотель. Никомахын ёс зүй. УБ.,2007
– Аристотель. Дээд суртахуун. УБ.,2007
– К.Поппер. Нээлттэй нийгэм түүний дайснууд. УБ.,2005
– Аристотель. Улс төр. УБ.,2005
– Аристотель. Никомахын ёс зүй” УБ.,2007
– Э.Фромм: Эрх чөлөөнөөс дайжихуй.
– Г.Гегель. Хэн хийсвэр сэтгэнэ вэ? УБ.,2008
– Ахуйн философи. Эх бичгийн эмхэтгэл. УБ.,2007
– Танин мэдэхүйн философи. Эх бичгийн эмхэтгэл. УБ.,2011
– Ж.П.Сартр. Экзистенциализм бол гуманизм мөн. УБ.,2008