Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” материал хүлээн авах хугацаа сунгалаа

Share Button

Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” тэтгэлэгт хүсэлт хүлээн авах хугацааг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16.00 цаг хүртэл сунгалаа.

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Тэтгэлгийн болзол:

-Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар 6-аас доошгүй багц цагийн хичээлийг 3.5-аас доошгүй голч дүнтэй амжилттай судалсан ахисан түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх. Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Суралцагчийн амжилтыг илэрхийлэх бичиг баримт, түүний хуулбар
  • Тэнхимийн профессор багшийн тодорхойлолт
  • Судалгааны ажил, үр дүнгийн талаар танилцуулга /судалгааны магистрант, докторант/
  • Эссэ бичлэг /мэргэжлийн магистрант/-ийг дараах сэдвээс сонгож бичнэ

-“МУИС-ийн Соёл”
-“МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 16.00 цаг хүртэл.

Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 2-р байр, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс

 

Лавлах утасны дугаар: 77307730-1514
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС