2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”,
“Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд
Оюутны хөгжлийн зээл
Нөхцөл
- Монгол Улсын иргэн байх
- Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад суралцдаг байх
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх
- Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх
- “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх
Тавигдах шаардлага
- Шинэ элсэгч бакалаврын хөтөлбөрт элсэлтийн босго оноонд хүрсэн байх
- Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд зээл олгохгүй
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /Маягтыг энд дарж авна уу/
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (үргэлжлүүлэн суралцагчдад хамаарна)
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх)
Зээлийн шаардлага хангаж буй суралцагчид:
Оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй бөгөөд дээрх шаардлагыг хангасан суралцагчид бүрдүүлсэн материалаа 2025 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоот өрөөнд ирж өөрийн биеэр хүлээлгэн өгнө үү.
Холбоо барих: Мэргэжилтэн: Б.Хишигжаргал
Утас: 77307730-1517, 86560930
Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-ийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.
Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж
1.Бүтэн өнчин суралцагч:
- Хүсэлт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
2.Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Хүсэлт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт- /E-Mongolia/ /50% болон түүнээс дээш/
Бүтэн өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид шаардлагатай материалыг бүрдүүлэн 2025 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл
Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоот өрөөнд өөрийн биеэр ирж хүлээлгэн өгнө үү.
Доорх чиглэл буюу 3-11 хүртэлх дугаарлалтад хамаарах материалуудыг шинээр бүрдүүлж буй суралцагчид 2025 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 20-ны хооронд БОХТ-ийн 306 тоотод өөрийн биеэр ирж хүлээлгэн өгнө үү.
- Шинэ элсэгч болон шинээр материал бүрдүүлж буй суралцагчид хамаарна.
- Холбогдох материалыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ирүүлэхийг анхаарна уу.
3.Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт 50%+ болон 50%+ /E-Mongolia/
4.Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин бакалаврын хөтөлбөрийн суралцагч:
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Нас барсан өрхийн гишүүний нас барсныг гэрчлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй өрхийн гишүүний хувь тогтоосон акт 60% /EMongolia/
5.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт 70% /E-Mongolia/
6.Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
7.Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар
8.Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид суралцагчдын бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
9.Багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл (суралцагч болон 15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн)
- Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Ажлын газрын тодорхойлолт (15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн)
- 15 жилээс дээш ажилласныг тодорхойлох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (Эцэг, эхийн лавлагааг албан ёсны газраас)
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
10.Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг-Нийгмийн ажил, Сэтгэл судлал
- Хүсэлтийн маягт /Маягтыг энд дарж авна уу/
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар (Шинээр элсэгч)
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
11.Монголын сайхан бичигтэн

- Монголын сайхан бичигтэнг гэрчлэх баримт бичиг
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАМРАГДАХ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД:
Өмнө нь Оюутны хөгжлийн зээл болон Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдсан бөгөөд энэ улиралд үргэлжлүүлэн авах суралцагчид хичээл сонголт эхлэхээс өмнө ОХГ-ын БЗС хариуцсан мэргэжилтэнтэй утсаар холбогдох эсвэл биечлэн ирж уулзан тухайн улиралд судлах кредитийн тоогоо заавал мэдэгдэнэ.