МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “Web of Science” ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд  судалгааны хамрах хүрээг өргөжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн үндсэн үйл ажиллагааны нэг нь олон улсын Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг урамшуулан, алдаршуулах ёслолын арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн уламжлал болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил 6 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд АНУ-ын Clarivate Analytics компанийн Хятад улс дах албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжилтэнгүүд,  БСШУС-ын яамны удирдлага, Инженер технологийн дээд боловсрол төслийн нэгжийн удирдлага, АШУҮИС, ХААИС, УБИС, ШУТИС, Монголын номын сангийн консорциумын төлөөлөгчид болон МУИС-ийн удирдлага, шилдэг судлаачид уригдан оролцов.

Clarivate Analytics компани нь эрдэм шинжилгээний JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт нь анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн түвшинг үнэлэн гаргадаг ба одоогоор 4000 гаруй ажилтантай дэлхийн 100 гаруй оронд салбараа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг компанийн санал болгодог олон бүтээгдэхүүний нэг болох Web of Science нь дэлхийн хамгийн өндөр импакт фактортой мэргэжлийн сэтгүүл, олон улсын хэмжээний гол патентийн мэдээлэл, том өгөгдлийн нэгдсэн санг бүрдүүлэн өндөр түвшний дүн шинжилгээ, анализ хийдэг өргөн цар хүрээтэй дэлхийн хамгийн нэр хүнд бүхий платформ юм.

Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Clarivate Analytics компанийн Хятад улсын Бээжин, Шанхай дах албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжилтэнгүүд МУИС-ийн эрдэмтэн судлаач, холбогдох мэргэжилтэн, удирдлагуудыг хамарсан Судалгааны бүтээлийн үнэлэмж ба практик хэрэглээ (Web of Science болон Incites платформуудын жишээн дээр) сэдэвт сургалт-семинарыг амжилттай зохион байгуулан оролцогчдод сертификат гардууллаа.

МУИС-ийн 6 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Web of Science” ёслолын арга хэмжээгээр олон улсын JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг нэгдүгээр зохиогч, холбоо барих зохиогч, олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч, хамтран зохиогч гэсэн номинациар тус тус шалгаруулсны зэрэгцээ Монгол Улсын шинжлэх ухаан дээд боловсролын салбарын хамт олонд олон улсын өгөгдлийн сан, мэдээлэл ашиглах боломж нөхцлийг бүрдүүлж судлаачдыг олон улсын хэмжээнд судалгааны бүтээлээ туурвих ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлэн Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулгыг  “МУИС-ийн эрдэм, судлалыг дэмжигч түнш” хэмээн өргөмжлөв.

Нэгдүгээр зохиогч:

О.Алтансүх ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
О.Анхтуяа ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухаан
Г.Баярмаа ШУС, Биологи
А.Баярбаатар ХШУИС, Хэрэглээний математик
Б.Баяртогтох ШУС, Биологи
Ц.Батболд ШУС, Математик
Д.Болортуяа Цөмийн судалгааны төв
Г.Хүүхэнхүү Цөмийн судалгааны төв
Н.Ууганбаатар ШУС, Математик
Т.Жанлав Математикийн хүрээлэн
П.Мөнхбаатар ШУС, Физик
П.Мягмарцэрэн ШУС, Газар зүй
М.Эрдэнэ ШУС, Археологи, антропологи
Ш.Наранмандах ШУС, Хими
Д.Лхагвасүрэн ШУС,Биологи
Ц.Соёл-Эрдэнэ ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
М.Одсүрэн ХШУИС, Хими биологи, инженерчлэл
С.Одмаа ХШУИС, Хими биологи, инженерчлэл
Д.Хонгорзул ХШУИС, Хэрэглээний математик
Т.Хулан ШУС, Математик
Т.Цэрэннадмид ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухаан
Э.Мөнхцэцэг ХШУИС, Хэрэглээний математик
Н.Жавхлантөгс ХШУИС, Хими биологи, инженерчлэл
Ц.Сэлэнгэ ШУС, Математик
Б.Эрдэнэбат ШУС,Эдийн засаг
Л.Энхтөр ШУС,Физик
Р.Энхбат Бизнесийн сургууль, Санхүү
Б.Эрдэнэцогт ШУС, Геологи, геофизик
А.Энхбаяр ХШУИС, Хэрэглээний математик
 

Холбоо барих зохиогч

С.Шар ШУС, Биологи
М.Одсүрэн ХШУИС, Хими биологи, инженерчлэл
С.Мөнхнаран ШУС, Газар зүй
П.Энхбаяр ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухаан
 

Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч

А.Амарбаяр ХШУИС, Электроник, холбооны инженерчлэл
О.Алтансүх ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
Н.Баатарбилэг ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
Ж.Батхүү ХШУИС, Хими биологи, инженерчлэл
Б.Баяртогтох ШУС, Биологи
Б.Оюунсанаа ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
Б.Болдгив ШУС, Биологи
Н.Батсайхан ШУС, Биологи
О.Болормаа ШУС,Хими
Г.Хүүхэнхүү Цөмийн судалгааны төв
З.Ууганбаяр ШУС,Математик
Н.Жавхлантөгс ХШУИС, Хими биологи, инженерчлэл
О.Одгэрэл ХШУИС, Хими биологи, инженерчлэл
М.Одсүрэн ХШУИС, Хими биологи, инженерчлэл
Р.Энхбат Бизнесийн сургууль, Санхүү
Б.Эрдэнцогт ШУС, Геологи, геофизик
 

Хамтран зохиогч

Ч.Алтаннар Бизнесийн сургууль, Санхүү
Л.Ариунцэцэг ШУС, Биологи
Ц.Базарханд ШУС,Газар зүй
B.Батцэнгэл ШУС,Газар зүй
Р.Галбадрах ШУС,Физик
Б.Даваадорж ШУС,Газар зүй
А.Орхонсэлэнгэ ШУС, Газар зүй
Х.Оюундолгор ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухаан
Б.Оюунцэцэг ШУС, Биологи
С.Даваа Цөмийн судалгааны төв
Х.Тэгшжаргал ХШУИС, Хими биологи, инженерчлэл
Р.Самъяа ШУС, Биологи
Н.Сонинхишиг ШУС, Биологи
Б.Мөнхбат ХШУИС, Хими биологи, инженерчлэл
Г.Мөнхбаяр ШУС, Физик
Ж.Мөнхсайхан Цөмийн судалгааны төв
З.Мөнхцэцэг ХШУИС, Хэрэглээний матемтатик
Н.Цогбадрах ШУС, Физик
Н.Норов Цөмийн судалгааны төв
Т.Жамьяансүрэн Цөмийн судалгааны төв
Ч.Сайханбаяр Цөмийн судалгааны төв
Т.Энхдөл ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
Д.Энхжаргал ШУС,Газар зүй

 

Уг арга хэмжээнд уригдан оролцсон Clarivate Analytics компани нь МУИС-тай хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарыг хөгжлийг дэмжин ажиллах үйл ажиллагааны хүрээнд  МУИС-ийн багш, судлаачдын олон улсын судалгааны платформуудын ашиглалт ба хэрэглээг үр дүнтэй болгох, судалгааны чанар, түвшинг дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хүний нөөцийг чадавхжуулах, Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанарыг сайжруулан Web of Science өгөгдлийн санд бүртгүүлэх зэрэг олон чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд  Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн багш, судлаач, оюутанд  Web of Science-ийн тухай мэдээлэл өргөн хүрээнд түгээгдэж, илүү олон эрдэмтэн судлаач нар JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж,  Ази тивийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд Монголын их, дээд сургуулиуд зэрэгцэн ороход чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагааны үндсэн суурь хэмээн дүгнэж байна.

Жич: МУИС-ийн “Web of Science” ёслолын арга хэмжээнд уригдан оролцсон  Clarivate Analytics компанийн Хятад дах төлөөлөгчийн газрын борлуулалт хариуцсан ахлах менежер ноён Aaron Yang-ийн танилцуулсан Монгол Улс болон МУИС-ийн Web of Science өгөгдлийн сангийн судалгааны гүйцэтгэлийн тайланг хавсралтаас үзнэ үү.

Татах (PDF, 2.3MB)

 

Эрдэм шинжилгээний хэлтэс