Назарбаевын Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Share Button

Ахисан түвшний сургалтыг хөгжүүлэх зорилгын хүрээнд ОУХНУС нь Казахстаны Назарбаевын Их Сургуулийн Ахисан Түвшний Сургуулийн (НИСАТС) төлөөлөгчид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний хүлээн авч уулзав. Тус уулзалтанд нэг талаас ОУХНУС-ийн захирал С. Баттулга, ОУХНУС-ийн ОУХТэнхимийн багш Б.Мөнх-Өлзий, нөгөө талаас НИСАТС-ийн захирал Венг Тат Хуй, тус их сургуулийн Нийтийн Удирдлагын Ахисан Түвшний Сургуулийн менежер Азхар Умбетова болон гадаа оюутны элсэлт хариуцсан захирал Гулден Шокатова тус тус оролцлоо. Мөн Сингапурын Үндэсний Их Сургуулийн профессор байлцав.

Уулзалтын үеэр талууд ахисан түвшний сургалтын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар ярилцав. Назарбаевын Их Сургууль нь Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар 2010 онд байгуулагдсан бөгөөд Сингапурын Үндэсний Их Сургуултай хамтран ажиллаж, сургалтын чанараараа олон улсын түвшинд танигдахаар шамдан ажиллаж байгаа сургууль юм.