“ТҮРЭГ СУДЛАЛ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС, ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар болон түүний дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван Ухаан” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Руни бичгийг тайлж уншсаны 125 жилийн ойд зориулсан “ТҮРЭГ СУДЛАЛ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний XVI хурал 2018.12.14-нд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбар, Байгалийн Ухааны салбар болон Улаанбаатар Их Сургуулийн оюутанууд оролцсон бөгөөд Түрэгийн түүх, соёл, зан заншил хийгээд харьцуулсан хэлшинжлэлийн сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж шилдэгээ тодрууллаа. Үүнд,

Тэргүүн байр: Ц.Улаанаа/МУИС, ШУС, ХУС-ын Түрэг судлалын IV анги/

Илтгэлийн сэдэв: “Эртний чулуун шүтлэг-Зад, зад хэмээх үгийн утга, соёл, гарлын тухайд”, Удирдсан багш: проф. Ц.Баттулга

Дэд байр: Г.Гүндэгмаа/МУИС, ШУС, ХУС-ын Монгол хэл, уран зохиолын багшийн II анги/

Илтгэлийн сэдэв: “Монгол-Түрэг хэлний адуунд холбогдох зарим үг хэллэгийг тодруулах нь”, Удирдсан багш Г.Эрхэмбаяр

Гутгаар байр: Ө.Хосбаяр /МУИС, ШУС, ХУС-ын Түрэг судлалын III анги/

Илтгэлийн сэдэв: “Оршуулгын дууллыг нягтлах нь…”, Удирдсан багш: проф. Ц.Баттулга

Тусгай байр: Б.Анударь /МУИС, ШУС, БУС-ын Экологийн III анги/

Илтгэлийн сэдэв: “Баруун таван аймгийн Түрэгийн үеийн хүн чулуу болон руни бичээсийн орон зайн шинжилгээ”, Удирдсан багш Ч.Болорчулуун

Тусгай байр: М.Батчимэг /МУИС, ШУС, ХУС-ын Түрэг судлалын IV анги/

Илтгэлийн сэдэв: “Эртний түрэг хэлний “Аравтын орон”-ы тооны нэр”, Удирдсан багш Б.Аззаяа(Ph.D)

Мөн “Түрэг судлал”-ын салбарын 2011 оны төгсөгчдийн “Нэрэмжит шагнал”-ыг 4 илтгэгч хүртлээ. Хурлыг зохион байгуулахад гар бие оролцон оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин ажилладаг 2011 оны төгсөгчдөдөө талархал илэрхийлье.

Илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж судалгаа шинжилгээний ариун үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар