МУИС-ийн багш, мэргэжилтэн, оюутан та бүхэн Эрасмус плас солилцооны хөтөлбөрт өргөдлөө мэдүүлнэ үү. Багш, мэргэжилтэн, оюутан солилцооны хөтөлбөр Португалын Миниогийн их сургууль дээр хэрэгжинэ.
Солилцооны хөтөлбөрийн хугацаа:
- Багш солилцоо: 5 хоног + 2 аялалын хоног
- Мэргэжилтэн солилцоо: 5 хоног + 2 аялалын хоног
- Оюутан солилцоо: 5 сар
МУИС-ийн аль ч түвшний оюутан өргөдөл мэдүүлж болох бөгөөд бакалаврын оюутан 2 жил, магистрын оюутан 1 семестр, докторын оюутан 1 жил суралцсан байх бөгөөд докторын оюутан судалгааны төсөлтэй байх шаардлагатай.
Тэтгэлгийн хэмжээ: Бүх төрлийн даатгал, 2 талын нислэгийн тийзийн төлбөрийг хүлээн авагч сургууль төлөх бөгөөд багш, мэргэжилтэнд нэг өдрийн 160 евро, оюутанд нэг сарын 850 еврогийн тэтгэлэг олгоно.
Та бүхэн дараах линкүүдээр орж холбогдох мэдээллийг авна уу.
Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл, өргөдлийн зааварчилгаа:
https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM_documents.aspx
Багш, мэргэжилтэн солилцооны өргөдлийн маягт: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc-I2qBnGG9Ktj9Jl40pJ1_OlELnJKE8sEZXNtuGniptlTHkA/formResponse
Оюутны солилцооны хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон бүрдүүлэх материалын жагсаалт: https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM_documents.aspx
Өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цахимаар хүлээж авна.
Сонгон шалгаруулалт дараах журмаар явагдана:
- Миниогийн их сургууль онлайн өргөдлийг хавсаргасан бичиг баримтын хамт шалгаж илгээгч их сургууль (МУИС)-руу мэдээлнэ.
- Илгээгч их сургууль өргөдөл мэдүүлэгчийн бичиг баримтын бүрдэлт болон тэтгэлэгийн шаардлагад нийцсэн талаар үнэлгээ өгнө
- Хүлээн авагч сургууль өргөдөл мэдүүлэгчийн суралцах, ажиллах чиглэлийг харгалзан үнэлгээ өгнө.
- Миниогийн их сургуулиас өргөдөл мэдүүлэгчийг тэнцсэн эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргана.
- Өргөдөл мэдүүлэгчид тэнцсэн, тэнцээгүй, нөөцийн жагсаалтанд орсон талаар хариу ирүүлнэ.
- Тэнцэгч тэтгэлэгийн гэрээнд гарын үсэг зурна
- Солилцоо эхлэх/дуусах хугацааг эцэслэн тохиролцоно
Өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу:
- Өргөдөл мэдүүлэгчид тавьсан шаардлагад тохирч байгаа эсэх
- Уригч сургуульд ажиллахад англи хэлний хангалттай мэдлэгтэй эсэх
- Солилцоогоор ажиллах салбартаа хангалттай туршлагатай эсэх
- Өргөдөл мэдүүлэх зааварчилгааг сайтар уншиж танилцах
- Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх
- Өргөдөлд мэргэжилтэн солилцооноос хүлээх үр дүн болон солилцоонд хамрагдах хүсэл зорилгынхоо талаар тодорхой тусгах
Хөтөлбөртэй холбоотой асуудлаар Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn хаягаар эсвэл 317050 утсаар холбогдон хандана уу.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС