Итали Улсын Венецийн Ка Фоскари их сургуульд бүтэн тэтгэлэгтэйгээр суралцахыг урьж байна

Share Button

МУИС болон Венецийн Ка Фоскари их сургууль хооронд байгуулсан Эрасмус+ багш, оюутан солилцооны гэрээний дагуу МУИС-аас докторын түвшний 2 оюутныг 5 сарын хугацаатай бүтэн тэтгэлэгтэйгээр 2019 оны намрын семестрт Венецийн Ка Фоскари их сургуульд суралцуулна.

Хэн өргөдөл мэдүүлэх: МУИС-ийн Докторын түвшний оюутан

Хамрагдах чиглэл:  Нийгэм, Хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Хууль, Байгалын ухаан, Математик, Статистик

Өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Бүрдүүлэх материал:

  • Судалгааны төлөвлөгөө (Англи хэл дээр)
  • Суралцаж ирээд өөрийн судалгааны чиглэлд оруулах хувь нэмрийн талаар дурдсан эссэ (Англи хэл дээр)
  • Тодорхойлох захидал/Recommendation letter – 2 (Монгол хэл дээр бичигдсэн бол англи орчуулгыг хавсаргана)
  • Докторын оюутан гэдгийг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт

Мэдээлэл авах линкүүд:

Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг http://www.unive.it/pag/29332/

Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг http://www.unive.it/pag/10478/ Хичээлийн хөтөлбөрийг хайх:  http://www.unive.it/data/9639/

Докторын хөтөлбөрийн хичээлүүдийн талаарх мэдээллийг https://www.unive.it/pag/25684/ интернэт хуудаснаас авна уу.

Асуух зүйлээр Хамтын Ажиллагааны Хэлтсийн 317050 утсаар болон int_rel@num.edu.mn цахим хаягаар хандана уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар