СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

Share Button

Сүрьеэгийн халдвар гэдэг нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг, сүрьеэгийн савханцар хэмээн нэрлэгддэг нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм.

Сүрьэгийн халдварыг ямар ч насны хүн авч болно. Сүрьеэгийн халдвар нь тодорхой шинж тэмдгээр илэрдэг. Өвчлөхөөс  сэргийлж хүн бүр  урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутамд орж байх ёстой. Мөн  14 хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цустай болон цусгүй цэр их гарах, бие сулрах, халуурах, шөнө их хөлрөх, шалтгаангүйгээр турах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн эмч нарт үзүүлж, шинжилгээ өгнө. Шинжилгээнд 0-15 насны хүүхэд туберкулины сорилын шинжилгээнд хамрагддаг. Харин 15-аас дээш насны хүмүүс  цээжний рентген зураг авахуулна.

Цэр гарч буй тохиолдолд цэрний шинжилгээ хийлгэнэ. Цэрний шинжилгээнд түрхэц эерэг гарвал халдвартай  гэж үздэг.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх аргыг 3 ангилдаг. Үүнд:

  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
  2. Халдвараас урьчдилан сэргийлэлт
  3. Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэлт

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт гэдэг нь вакцинжуулалт юм. Вакцин хийлгэснээр зуун хувь өвдөхгүй гэсэн үг биш бөгөөд хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлдэг гэж ойлгоно.

Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх гэдэг нь уушигны сүрьеэтэй буюу цэрний түрхэцийн шинжилгээ эерэг халдвартай хүнийг эрт оношилж, бүрэн төгс эмчилж халдвар тараахаас сэргийлэх арга юм.

Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нь нянгийн идэвхижлээс сэргийлж чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх, байгаа тасалгаандаа 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх, хорт зуршлаас ангид байх,  байгалийн дархлаагаа сайн байлгах тухай ойлголт юмаа.Ингэж чадвал сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.

Сүрьэгээр өвчилсөн нэг хүн 10-15 хүнд халдвар тарааж байдаг байна. Нийслэлийн хэмжээнд сүрьеэгээр 2018 онд 2069 хүн, 2019 оны эхний 4 сарын байдлаар 727 хүн шинээр өвчилсөн байна.

МУИС –ийн Хангамж үйлчилгээний газар, Эмнэлэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар