Олон улсын орчуулгын өдрийг тохиолдуулан “Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн Орчуулагч хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн санаачилгаар Монгол Улсын Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэн, Гадаад Харилцааны Яам, Үндэсний мэдээллийн МонЦаМэ агентлаг, MNB мэдээллийн суваг болон их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт, МУИС-ийн профессор багш нар хятад, франц, япон, солонгос хэлний үг, оноосон нэрийг монгол кирилл үсгээр галиглан буулгах асуудлын онолын үндэслэл болон судалгааны үр дүнгээс танилцуулав. Уг хэлэлцүүлгийн талаар хөтөлбөр, хэлэлцүүлгийн лайв мэдээ ба бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээний холбоосоор дэлгэрүүлж танилцана уу.
https://www.facebook.com/newswireMGL/videos/4089791728000565
https://www.montsame.mn/cn/read/379540