Гадаад суралцагчдад зориулсан “Чиглүүлэх өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Оюутны хөгжлийн газраас 2025-2026 оны хичээлийн жилд МУИС-д суралцаж буй гадаад суралцагчдад сургуулийн орчин, сургалтын үйл явц, оюутны үйлчилгээний тухай мэдээлэл өгөх зорилгоор “Чиглүүлэх өдөрлөг”-ийг холбогдох газар, нэгжтэй хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ, Япон, БНАЛАУ, БНЧУ, БНУУ-ын нийт 60 орчим суралцагч оролцов. Өдөрлөгөөр:

  • Оюутны үйлчилгээ (ОХГ)
  • Суралцагчдад олгох Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн мэдээлэл (ОХГ, ГИХГ)
  • Монгол хэлний бэлтгэлийн сургалт, үнэлгээ (МХХШТ)
  • Хичээл сонголт, сиси систем, сургалтын журмын талаар (СХЧБГ)
  • Номын сангийн үйлчилгээ (Номын сан)
  • Оюутны клубуудын танилцуулгыг тус тус танилцууллаа.

Мөн өдөрлөгийн үеэр “Хөгүлүн” клубийн авьяаслаг оюутнууд монгол үндэсний хөгжмөөр ая дууны мэндчилгээ хүргэв.

Энэ удаагийн “Чиглүүлэх өдөрлөг”-ийн онцлог нь гадаад суралцагчдыг  сонирхлынх нь дагуу клубт элсэх боломжоор хангасан бөгөөд Artemisia (уран зургийн клуб), One family (УТСОУНУС-ийн дэргэдэх гадаад оюутны клуб), NUM photography (гэрэл зургийн клуб), Газарзүйн тэнхимийн дэргэдэх клубүүд танилцуулга хийж, суралцагчдыг элсүүлж авлаа.

Оролцогчдод МУИС-ийн брэндийн дурсгалын зүйл гардуулснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар