МУИС, БНФУ-ын Сорбоны их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Share Button

МУИС, БНФУ-ын Сорбоны их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу талууд хэл бичиг болон хүмүүнлэгийн ухааны салбарт боловсрол олгох, судалгаа хийх хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ба хамтарсан хөтөлбөр  хэрэгжүүлэх, хамтарсан коллокиум, семинар зохион байгуулах, судалгаа хийх, нийтлэл хэвлүүлэх, судлаачдад дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл, судалгааны бүтээл солилцох, багш, судлаач, оюутан солилцоо, дипломын ажил хамтран удирдах гэх мэт чиглэлээр хамтран ажиллах юм.

Уг гэрээ нь 5 жилийн хугацаанд буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хэрэгжинэ.