Бээжингийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Share Button

ОУХНУС нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Бээжингийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуультай (БИСЭЗС) хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус гэрээний хүрээнд хоёр сургууль нь хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хөгжүүлэх, богино болон дунд хугацааны багш ба оюутан солилцоо хийх мөн түүнчлэн хамтарсан хөтөлбөр хөгжүүлэхээр тус тус ярилцлаа.

Уг арга хэмжээнд хоёр сургуулийн удирдлагууд, багш нар болон оюутнууд оролцов. БИСЭЗС нь зуу гаруй жилийн түүхтэй дэлхийн хэмжээний сургууль юм.