Европын Холбооны санхүүжилттэй “ARROW” төслийн уулзалт эхэллээ

Share Button

Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой Европын Холбооны санхүүжилттэй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Тус төслийн ерөнхий зохицуулагчаар Испанийн Лас Палмас Гран Канарын Их сургууль (ULPGC-University of Las Palmas Gran Canara), төслийн хамтрагч байгууллагаар Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто Их сургууль (University of Porto) мөн Монголын 12 их дээд сургууль ((Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна.


Тус төслийн явцын уулзалт өнөөдөр МУИС дээр амжилттай эхэллээ. Энэ уулзалтын хүрээнд 2019.07.01-04-ний өдрүүдэд “Хэрэглээний статистик”, “Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” сургалт, семинар болон төслийн гишүүн их дээд сургуулиудын хамтарсан уулзалт зохион байгуулагдана.