МУИС-д багш шалгаруулж авна

Share Button

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Санхүүгийн тэнхим

Ажлын байрны нэр: Санхүүгийн мэргэжлийн үндсэн багш 1

Заах хичээл:

  • Төрийн санхүү
  • Олон улсын санхүү
  • Санхүүгийн менежмент /ахисан/
  • Санхүүгийн эконометрик
  • Санхүүгийн загварчлал

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Англи хэлний MУИС -ийн шаардлагыг хангасан мэдлэгтэй байх
  • Эдийн засгийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, /докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Санхүү,банк, даатгалын чиглэлээр судалгааны ажил хийх орчин үеийн арга зүй эзэмшсэн
  • Өмнө нь судалгааны ажил хийж байсан туршлагатай байх (судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн зэрэг)

Маркетинг, худалдааны тэнхим

Ажлын байрны нэр: Маркетинг мэргэжлийн үндсэн багш 1

Заах хичээл:

  • Маркетингийн удирдлага
  • Маркетингийн судалгаа
  • Шууд маркетинг
  • Борлуулалтын удирдлага, стратеги
  • Худалдааны менежмент
  • Дизайн зохиомжийн үндэс
  • Креатив реклам
  • Мультимедиа реклам
  • Реклам, сурталчилгааны дизайн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр магистр, доктор (Ph.D) зэрэг хамгаалсан. /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Багшлах дур сонирхолтой, практик ажлын зохих дадлага, туршлагатай, ачаалал даах чадвартай.
  • Маркетингийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн.
  • Гадаад хэл /англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай.
  • Компьютерын программууд ашиглаж интернэтийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай, цаашид онлайнаар хичээл заах боломжтой байх.

Ажлын байрны нэр: Гааль, Олон улсын худалдааны мэргэжлийн үндсэн багш 1

Заах хичээл:

  • Олон улсын худалдаа
  • Барааны чанар, экспертиз
  • Гаалийн удирдлага
  • Гаалийн хяналт шалгалт эрсдэлийн удирдлага
  • Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн дараах шалгалт
  • Барааны ангилал, гаалийн тариф

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, гааль, олон улсын худалдааны  чиглэлээр магистр, доктор (Ph.D) зэрэг хамгаалсан. /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Багшлах дур сонирхолтой, практик ажлын зохих дадлага, туршлагатай, ачаалал даах чадвартай.
  • Гааль, Олон улсын худалдааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн.
  • Гадаад хэл /англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай.
  • Компьютерын программууд ашиглаж интернэтийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай, цаашид онлайнаар хичээл заах боломжтой байх.

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл үндсэн багш 3

Заах хичээл:

  1. Санхүүгийн болон татварын бүртгэл
  2. Санхүүгийн тайлангийн аудит
  3. Бүртгэлийн мэдээллийн систем программ хангамж
  4. Ахисан түвшний НБ бүртгэл
  5. Хөрөнгийн үнэлгээний онол арга зүй

Ажлын байранд тавигдах шаардлага:

Ерөнхий:                                          

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан (Ph.D) бол давуу тал болно.
  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх орчин үеийн судалгааны арга техник, ур чадвар эзэмшсэн
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй (Англи хэл)
  • Ажлын ачаалал даах чадвартай

Нэмэлт: 

  • Англи хэл дээр хичээл заах чадвартай,
  • Англи хэлний TOEFL, IBT шалгалтын оноо 60- аас багагүй оноотой, TOEIC- ийн шалгалтын оноотой дүйцэхүйц англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.
  • Олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно.

Менежментийн тэнхим

Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, Менежмент мэргэжлийн үндсэн багш 1

Заах хичээл:

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистраас дээш зэрэгтэй
  • Докторын зэрэг хамгаалсан /PhD/ бол давуу тал болно.
  • Магистр, докторын аль нэг зэргээ гадаадын ИДСургуульд хамгаалсан
  • Менежментийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх орчин үеийн судалгааны арга техник, ур чадвар эзэмшсэн байх
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг Англи хэл дээр хийх чадвартай
  • Бизнесийн байгууллагад ажилласан, эсвэл ИДСургуульд ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний TOEFL, IBT шалгалтын оноо 60-аас багагүй оноотой, IELTS 5.5 болон түүнээс дээш оноотой дүйцэхүйц мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ний 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

 

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Ажлын байрны нэр: Сүлжээний технологи үндсэн багш 1, түр 1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • нэр дурдсан хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай
  • Холбооны технологи мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Төрөл бүрийн холбооны системийг FPGA, SDR флатформ дээр хэрэгжүүлэх чадвартай бөгөөд судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Заах хичээл:

  • Дохио ба систем
  • Утасгүй холбоо
  • Холбооны систем
  • Тоон дохио боловсруулалт
  • Телехолбооны сүлжээ ба дохиолол
  • Оптик холбоо
  • Холбооны системийн электроник

Ажлын байрны нэр: Компьютерийн сүлжээний багш /түр/ 2

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьютерийн сүлжээний чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • заах хичээлүүдийн лекц, лабораторийг удирдаж заах чадвартай
  • судалгааны чиглэл болон дипломын сэдэв дагуу байх
  • Дурдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай бол давуу тал болно

Заах хичээл:

  • Компьютерийн сүлжээ (лаборатори)
  • Компьютерийн сүлжээний менежмент
  • Өгөгдлийн холбоо (лаборатори)

Ажлын байрны нэр: Электроникийн багш /түр/ 2

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Электроникийн мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • заах хичээлүүдийг зааж байсан туршлагатай
  • заах хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай
  • мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан

Заах хичээл:

  • Хагас дамжуулагч элемент ба микроэлектроник
  • Электрон хэлхээ
  • Цахилгаан хэлхээ
  • VLSI дизайн, FPGA хэрэглэсэн логик синтезчилэл
  • Тоон системийн дизайн
  • Компьютерийн зохион байгуулалт
  • Эмбеддэд систем

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Ажлын байрны нэр: Компьютерийн Ухаан үндсэн багш 1

Заах хичээл:

  • Алгоритмын үндэс
  • Програмчлалын хэл си
  • Програм хангамжийн хөгжүүлэлт

Ажлын байрны нэр: Програм хангамж түр багш 1

Заах хичээл:

  • Алгоритмын үндэс
  • Програм хангамжийн хөгжүүлэлт
  • Програм хангамжийн төслийн менежмент
  • Програмчлалын хэл си
  • Програм хангамжийн нженерчлэлийн эдийн засаг

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээрх хичээлүүдийн лекц, семинар, лабораторийг удирдан заах чадвартай
  • Мэдээллийн технологи, програм хангамжийн инженерчлэл, компьютерийн ухааны мэргэжлээр төгссөн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг /Олон улсын болон дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж байсан бол давуу тал болно /
  • Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхолтой
  • Их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Ачаалал дааж ажиллах чадвартай байх

Хэрэглээний математикийн тэнхим

Ажлын байрны нэр: Статистикийн үндсэн багш 1

Заах хичээл:

  • Магадлал статистикийн удиртгал
  • Хэрэглээний статистик
  • Статистикийн мэргэжлийн хичээлүүд

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Үндсэн шаардлага: Тухайн мэргэжлээр магистр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх

Дараах шалгуур нь давуу тал болно:

  1. Их дээд, сургууль, коллежид багшилж байсан туршлагатай,
  2. Тухайн чиглэлээр докторын зэрэгтэй,
  3. Тухайн чиглэлээр Томсон-Ройтерсийн индекс /IF-JCR/-тэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг
  4. Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтвортой явуулах чадвартай байх

Хими биологийн инженерчлэлийн тэнхим

Ажлын байрны нэр: Хэрэглээний хими үндсэн багш 1

Заах хичээл:

  • Инженерийн эдийн засаг эрсдэлийн анализ
  • Химийн үйлдвэрийн тоног төхөөрөмж
  • Химийн урвалын инженерчлэл
  • Үйлдвэрийн хими
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Металл боловсруулах технологи

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хими технологи эсвэл химийн инженерийн чиглэлээр бакалаврын суурь боловсролтой байх
  • Тухайн мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Их, дээд сургуульд дээрх хичээлүүдийг зааж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Заах хичээлүүдийн чиглэлээр цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил тогтвортой хийх чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ний 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

 

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим

Ажлын байрны нэр: Боловсрол судлалын үндсэн багш 1

Заах хичээл:

  • Сургалтын технологи
  • Сурган хүмүүжүүлэх зүй
  • Сургалтын онол арга зүй
  • Сурган хүмүүжүүлэх дадлага удирдах

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага: 

  • Боловсрол судлалаар докторын зэрэг хамгаалсан
  • Англи хэл болон бусад гадаад хэлний чадвартай (Сертификатаар баталгаажсан)
  • Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Судалгааны өгөгдөлд статистик боловсруулалт хийх чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг байх

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага: 

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой

Ажлын байрны нэр: Сэтгэл судлалын үндсэн багш 1

Заах хичээл:

  • Сэтгэл судлалын үндэс
  • Сэтгэл судлалын бусад салбарын хичээлүүд

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага: 

  • Бакалаврын мэргэжил нь сэтгэл судлал байх
  • Сэтгэл судлалаар магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгааны өгөгдөлд статистик боловсруулалт хийх чадвартай
  • Англи хэл болон бусад гадаад хэлний чадвартай (Сертификатаар баталгаажсан)
  • Багшаар ажиллаж байсан туршлагатай
  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээлтэй

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага: 

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой

Эдийн засгийн тэнхим

Ажлын байрны нэр: Эдийн засаг үндсэн багш 2

Заах хичээл:

  • Микро, макроэкономиксийн үндэс
  • Дунд болон ахисан түвшний макро, микроэкономикс
  • Эдийн засгийн математик /Баклавр болон магистр, доктор/
  • Эдийн засгийн математик загварчлал /Баклавр болон магистр, доктор/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засгийн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Баруун Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй улсад төгссөн бол давуу талтай

Улс төр судлалын тэнхим

Ажлын байрны нэр: Улс төр судлалын үндсэн багш 2

Заах хичээл:

  • Улс төрийн онол
  • Харьцуулсан улс төр
  • Ардчилсан засаглал, иргэний нийгмийн оролцоо
  • Улс төрийн судалгааны арга зүй, улс төрийн коммуникаци

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Уг мэргэжлээр Магистраас доошгүй зэрэгтэй
  • Англи хэлийг мэргэжлийн болон судалгааны хангалттай түвшинд эзэмшсэн
  • Улс төр судлал, улс төрийн коммуникаци, улс төрийн сэтгүүл зүй, улс төрийн статистик ардчилал судлалын орчин үеийн сэдвүүдийн хүрээнд хамтарсан болон дагнасан судалгаа хийх бодитой санал, төлөвлөгөөтэй байх
  • Мөн дээрх чиглэлүүдээр судалгааны ажлын үр дүн, бүтээлтэй байх
    • Ажлын өндөр хариуцлага, сахилга бат, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ний 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Практик сургалтын төв

Ажлын байрны нэр: Иргэний болон Захиргааны эрх зүйн чиглэлээр багш- /үндсэн 1/

Заах хичээл:

  • Хууль зүйн клиник I, II
  • Мэргэжих дадлага

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хуульч
  • Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан байх
  • Хуулийн байгууллагад 2 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Тогтвортой багшлах сонирхолтой, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвартай байх

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн болон хуульчийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Хувийн эрх зүйн тэнхим

Ажлын байрны нэр: Иргэний эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Оюуны өмчийн багш- /үндсэн 1/

Заах хичээл:

  • Иргэний эрх зүйн ерөнхий анги (семинар)
  • Иргэний эрх зүйн тусгай анги (семинар)
  • Иргэний эрх зүйн хэрэглээ I
  • Хөдөлмөрийн эрх зүй (семинар)
  • Оюуны өмчийн эрх зүй
  • Ромын эрх зүй (семинар)

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль зүйн бакалавр болон магистрын төвшний сургалтыг төгссөн байх
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгаа хийх чадвар, сонирхолтой байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн болон хуульчийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Ажлын байрны нэр:   Арилжааны эрх зүй, Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Иргэний эрх зүй  /үндсэн 1-түр хугацаагаар/

Заах хичээл:

  • Арилжааны эрх зүй (семинар)
  • Арилжааны хэлцлийн эрх зүй (семинар)
  • Арилжааны эрх зүйн хэрэглээ
  • Компанийн эрх зүй
  • Үнэт цаасны эрх зүй (лекц, семинар)
  • Бизнесийн эрх зүй (лекц, семинар)

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Хууль зүйн бакалавр болон магистрын төвшний сургалтыг төгссөн байх
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгаа хийх чадвар, сонирхолтой байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Ажлын байрны нэр Арилжааны эрх зүй, Бизнесийн эрх зүй /мэргэжлийн бус анги/, Иргэний эрх зүй /үндсэн 1/

Заах хичээл:

  • Арилжааны эрх зүй (семинар)
  • Арилжааны хэлцлийн эрх зүй (семинар)
  • Арилжааны эрх зүйн хэрэглээ
  • Бизнесийн эрх зүй (лекц, семинар)
  • Иргэний эрх зүйн ерөнхий анги (лекц, семинар)
  • Иргэний эрх зүйн тусгай анги (семинар)

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Хууль зүйн бакалавр болон магистрын төвшний сургалтыг төгссөн байх
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр хичээл орох, энэ чиглэлээр цаашид судалгаа хийх чадвар, сонирхолтой байх
  • Гадаад хэлээр судалгаа хийсэн туршлагатай байх

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ

Ажлын байрны нэр: Эрүүгийн процессын эрх зүйн багш /үндсэн 1/

Заах хичээл:

  • Монгол улсын эрүүгийн процессын эрх зүй
  • Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ I
  • Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ II

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Эрх зүйн мэргэжлээр Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж хуульчийн гэрчилгээ авсан байх;
  • 3-аас доошгүй жил хууль зүйн мэргэжлээр ажилласан буюу багшилсан туршлагатай;
  • Эрүүгийн процессын эрх зүй, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийг заах туршлага, арга зүй эзэмшсэн байх;

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн болон хуульчийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Ажлын байрны нэр: Эрх зүйн социологи, Хууль зүйн сэтгэл судлалын багш /үндсэн 1/

Заах хичээл:

  • Эрх зүйн социологи
  • Хууль зүйн сэтгэл судлал
  • Эрх зүйн үндэс /ерөнхий суурь/

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Эрх зүйн мэргэжлээр Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Хууль зүйн мэргэжлээрээ төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэн байгууллагад 2-с доошгүй жил ажилласан байх
  • Эрх зүйн социологи, Хууль зүйн сэтгэл судлал, Эрх зүйн үндэс /ерөнхий суурь/ хичээлийг заах туршлага, арга зүй эзэмшсэн

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Ажлын байрны нэр: Захиргааны эрх зүй /ерөнхий анги/, Татварын эрх зүйн багш /үндсэн 1/

Заах хичээл:

  • Захиргааны эрх зүй /ерөнхий анги/;
  • Татварын эрх зүй;
  • Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ I;
  • Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ II;
  • Харьцуулсан захиргааны эрх зүй;

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Эрх зүйн мэргэжлээр Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Хууль зүйн мэргэжлээрээ төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэн байгууллагад 3-с доошгүй жил ажилласан байх
  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж хуульчийн гэрчилгээ авсан байх;
  • Захиргааны эрх зүй /ерөнхий анги/ болон Татварын эрх зүйн хичээлийг заах туршлага, арга зүй эзэмшсэн байх

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Ажлын байрны нэр: Төрийн онол, Үндсэн хуулийн эх зүй /үндсэн 1/

Заах хичээл:

  • Төрийн онол, Үндсэн хуулийн эрх зүй,
  • Сонгуулийн эрх зүй,
  • Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Эрх зүйн мэргэжлээр Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Хууль зүйн мэргэжлээрээ төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэн байгууллагад 5-с доошгүй жил ажилласан байх
  • Үндсэн хуулийн эрх зүй төрийн онолын хичээл заах арга зүй эзэмшсэн байх

Ажлын байранд тавигдах ёс зүйн болон бусад шалгуур:

  • Багшийн ёс зүйг төлөвшүүлсэн байх;
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх г.м

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ний 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар