МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Хөтөлбөр сонголтын хяналтын тоо батлах тухай
- Элсэлт, бүртгэлийн хэлтсийн ажил үүргийн хуваарилалтын талаар
- Бусад асуудал.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Хөтөлбөр сонголтын хяналтын тоог эцэслэн батлав.
- Элсэлт, бүртгэлийн хэлтсийн зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалтыг шинэчлэн батлахаар шийдвэрлэв.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР