МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭХ ЭРХЭЭ ХЭРХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?

Share Button

Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож 2020 оны 7 дугаар сарын 7-ны 09:00 цагт ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг 7 дугаар сарын 7-ны өдрийн 11:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл зохион байгуулна.

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана.

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш эхний жагсаалтын бүртгүүлэгчид 24 (элсэлтийн комиссын шийдвэрээр хугацаа өөрчлөгдөж болно) цагийн дотор, дараагийн бүртгүүлэгчид 6 цагийн дотор элсэх бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийг цахимаар төлж, элсэх эрхээ баталгаажуулна.

Элсэх эрх баталгаажуулах заавартай доорх холбоосоор орж танилцана уу.
https://burtgel.num.edu.mn/bachelor/modules/body/help/bakalavr/Newtopic12.html

Элсэх эрхээ баталгаажуулсан элсэгч нь журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэн 2020 оны 8 дугаар сарын 10-21-ний хооронд ажлын цагаар Элсэлт, бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар