Бизнесийн сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын Санхүү, эдийн засгийн сургуулийн төлөөллүүд уулзаж хамтын ажиллагааны санал солилцлоо

Share Button

МУИС Бизнесийн сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын Санхүү, эдийн засгийн сургуулийн төлөөллүүд уулзаж сургалт, судалгаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов.

Уулзалтад Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, Бодлогын Судалгааны Лабораторийн төлөөллүүд оролцож, Өвөрмонголын Санхүү, эдийн засгийн сургуулийн багш нарын боловсруулсан Монгол-Хятадын гадаад худалдаа, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх хоёр улсын боломжуудын талаар судалгааны холбогдох тоон үр дүн болон загварчлалын талаар танилцлаа.

Цаашид хоёр сургуулийн хамтарсан сургалт, судалгааны боломжуудыг өргөжүүлж, тодорхой чиглэлүүдээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар тохиролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар