“Global Green Challenger” олон улсын хөтөлбөрийн шалгаруулалт амжилттай боллоо

Share Button

МУИС, Инха их сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Global Green Challenger” олон улсын хөтөлбөрийн шалгаруулалт амжилттай боллоо. 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-аас 8 оюутан шалгарч, БНСУ-ын оюутнуудтай хамтран Монгол Улсад тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад шийдэл гаргах шинэлэг санаачилга, төслүүдийг боловсруулсан юм.

Тэргүүн байрыг кофены шаарыг дахин ашиглах санаачилга бүхий “Stepresso” төсөл эзэлж, МУИС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн суралцагч Г.Пүрэвдарь, Хими хөтөлбөрийн суралцагч Э.Энхжин нар ялагчаар тодорлоо.

Тэд 2026 оны 1 дүгээр сард БНСУ-д болох олон улсын финалд оролцож, туршлага судлах боломжтой болсон юм.

Шалгаруулалтын хаалтын арга хэмжээнд МУИС, Инха болон Улсан их сургуулийн төлөөлөгчид, монгол, солонгос оюутнууд оролцож, бүтээлч төслүүдийг үнэлэн Монголын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтойг онцоллоо.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар