МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт 2020 оны намрын улирлын элсэгчдэд сургалтын үйл ажиллагаа, сургалтын журам, төлөвлөгөө, эрдэм шинжилгээ, сурах орчин материаллаг бааз болон сурч буй сургууль, тэнхимийн мэргэжлийн хөтөлбөрийн онцлог, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр, гадаад харилцаа зэрэг мэдээлэл өгөх чиглүүлэх сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 12:30-14:00; 16:30-18:00 цагийн хооронд 2 удаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Элсэлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан удирдамжийн дагуу холбогдох нэгжүүд:
- Ахисан түвшний сургууль: Магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажил, судалгааны арга зүйг сайжруулах, сургалтын болон судалгааны ассистантшип хөтөлбөр танилцуулах, бусад
- Мэдээллийн технологийн газар: Сиси систем, түүний хэрэглээ, бусад
- Элсэлт, бүртгэлийн хэлтэс: Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдамж боловсруулах, илтгэл танилцуулга нэгтгэх, тооцоо гаргах болон элсэлт, шилжилт, хичээл сонголт, хичээлийн хуваарь, дүн бүртгэл, дүнгийн гомдол маргаан шийдвэрлэлт, сургуулиас чөлөө авах, чөлөөлөгдөх, эргэн суралцах, төгсөлт, бусад
- Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс: Мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, өөрчлөлт, ганцаарчилсан төлөвлөгөө,
- Оюутан, төгсөгчийн хэлтэс: Дотоод, гадаадын тэтгэлэг урамшуулал, гадаадад суралцах зээл, оюутны байр, орон сууцны үйлчилгээ, гадаад оюутны виз, оршин суух үнэмлэх, оюутны үнэмлэх олгох болон бусад оюутныг дэмжих үйлчилгээ,
- Эрдэм шинжилгээний хэлтэс: Судалгааны төсөл, лаборатори
- Инноваци, технологи дамжуулах төв: “Багш, оюутны стартап-2020” арга хэмжээг танилцуулах,
- Хамтын ажиллагааны хэлтэс: Гадаад, дотоодын их, дээд сургуулийн хамтын ажиллагаа,
- Бүрэлдэхүүн сургууль: Тэнхимийн, хөтөлбөрийн хэвлэмэл болон видео мэдээлэл, тэтгэлэг урамшуулал, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр, гадаад харилцаа, бусад мэдээлэл
- Номын сан: Номын сангийн уншигчаар бүртгүүлэх, гэрээр болон танхимаар ном ашиглах, эрдэм шинжилгээ, онлайн мэдээллийн санг ашиглах, бусад мэдээлэл
- Хүн эмнэлэг: Үзлэг, оношилгоо, өдрийн болон физик эмчилгээ зэрэг мэдээллийг бэлтгэж, хүргэлээ.