БНСУ-ын Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн (Ewha Woman’s University) Азийн эмэгтэйчүүдийн асуудал судлалын урлагийн магистрын хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Share Button

Ихуа эмэгтэйчүүдийн их Сургууль (Ewha Woman’s University)-ийн Азийн орнуудын эмэгтэйчүүдийн асуудал судлалын хөтөлбөр нь англи хэл дээр санал болгодог салбар дундын магистрын зэрэг олгох хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөр Азийн орнуудын эмэгтэйчүүдэд тулгардаг бодит байдлаас үүдэлтэй асуудлыг судлан феминист мэдлэг, хэтийн төлөвтэй болгоход чиглэсэн    бөгөөд Ази болон бусад баруун бүс нутгийн эмэгтэйчүүдийн дунд эв санааны нэгдлийг бий болгох замыг нээж өгөх алсын хараа, эрхэм зорилготой. Судалгааны гол чиглэл нь Азийн орнуудын эмэгтэйчүүдийн асуудлыг хамрах боловч хөтөлбөр нь Азийн бүс нутгийн хил хязгаар дахь хамрах хүрээг хязгаарладаггүй.

Ази дахь олон янз байдал, бүс нутгийн нийтлэг шинж чанарыг судалж үзэхэд оюутнууд барууны төвтэй феминизмыг колончлолоос ангижруулж, эмэгтэйчүүд, хүйс, бэлгийн амьдралын талаар феминист мэдлэгийг баруун бус нөхцөлд ойлгон судлах боломжтой болно. 

Хөтөлбөрийн тухай

Эрдмийн зэрэг – Азийн эмэгтэйчүүдийн асуудал урлаг судлалын шинжлэх ухааны магистр (англи хэл дээр заагдах)

Хугацаа – 2 жилийн сургалт, 2021 оны 09 сараас эхлэнэ

Хамрагдах хүрээ болон тавигдах шаардлага

Зөвхөн олон улсын оюутнуудад нээлттэй бөгөөд ялангуяа Азийн бүс нутгийн өргөдөл гаргагчдыг түлхүү оролцохыг урьж байна. Өргөдөл гаргагч нь магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад бакалаврын зэрэгтэй эсвэл тухайн улсын засгийн газраас баталгаажуулсан түүнтэй дүйцэхүйц мэргэшлийн нотолгоотой, англи хэлний ур чадвар эзэмшсэн гэдгийг нотолсон бичиг баримттай байх шаардлагатай.

Хэрхэн өргөдөл гаргах тухай

Цахимаар өргөдөл мэдүүлэх хаяг –  http://rwcms.ewha.ac.kr/oisa/1442/subview.do

Хугацаа – 2021.03.03-04.23-ны өдрийн 17:00 цаг хүртэл (БНСУ-ын стандарт цагаар)

Санхүүгийн тусламж.

  • Төгсөгч туслахын ажлын байр.

Хамрагдах хүрээ – Шинээр элссэн болон одоо суралцаж байгаа AWS хөтөлбөрийн оюутан;

Грантын хэмжээ – Ойролцоогоор 3,400-4,400$ (улирал бүрийн сургалтын төлбөр)

Хэрхэн өргөдөл гаргах – Шалгаруулалтыг AWS хөтөлбөрийн хороо улирал бүрийн бүртгэлийн хугацаанаас өмнө зохион байгуулж тодруулна.

  • Эмэгтэйчүүдийн асуудал судлалын Азийн төвийн тэтгэлэг. 

Хамрагдах хүрээ – Шинээр элссэн болон одоо суралцаж байгаа AWS хөтөлбөрийн оюутан;

Шагналын хэмжээ – Ойролцоогоор 1,000-2,000$ (улирал бүр)

Хэрхэн өргөдөл гаргах –  Шалгаруулалтыг AWS хөтөлбөрийн хороо улирал бүрийн бүртгэлийн хугацаанаас өмнө зохион байгуулж тодруулна.

Хэрэв дээр дурдсан хоёр төрлийн санхүүгийн тусламжид багтаж чадаагүй бол бусад гадны сургалтын тэтгэлэгт өрсөлдөх боломжтой. Тухайлбал Глобал Кореа Сколаршип, Поско азийн тэтгэлэг, Юнайтэд Боард Факулти тэтгэлэг гэх мэт боломжууд байдаг. 

Холбогдох мэдээлэл.

Сургалттай холбоотой мэдээллийг авах бол http://my.ewha.ac.kr/awsewha , jisoochung@ewha.ac.kr

Урилга, элсэлттэй холбоотой мэдээллийг авах бол isadmit@ewha.ac.kr, http://isa.ewha.ac.kr

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар