ИТДТ-өөс Оюуны өмчийн газар, “TISC” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, төвүүдэд буюу тодорхой зорилтот нэгжүүдийн хүсэлтийн дагуу оюуны өмчийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. БЭЛАС, Экологийн боловсролын төвөөс багш, судлаачдадаа зориулж сургалтын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай ба 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Оюуны өмч” сургалтыг ИТДТ-тэй хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад ОӨГ-ын Шинэ бүтээлийн ахлах шинжээч, ТИСК хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл “Оюуны өмчийн төрөл, ангилал ба эрхзүйн зохицуулалт”, МУИС-ийн ИТДТ-ийн ахлах мэргэжилтэн, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн “МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого” сэдвийн хүрээнд сургалт орж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Инноваци, технологи дамжуулах төв