МУИС-ийн Индэр лекц, уулзалт болно

Share Button

МУИС-ийн оюутнууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн ИНДЭР цуврал лекцийг 80 жилийн ойн баярыг тохиолдуулан оюутнуудаа хүргэхээр боллоо. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зочин илтгэгчийн танилцуулга: 

Овог нэр: Харчин овогт Чимэдийн Ганзориг

Төрсөн он: 1965 оны 04-р сарын 14-ны өдөр

Э-шуудан: ganzo.oled@gmail.com

ДЭЭД БОЛОВСРОЛ

1. Техникийн ухааны доктор, 2000 оны 9-р сард Токиогийн технологийн их сургуульд “Биомолекулын инженерчлэлийн болон биотехнологи”-ийн салбарт хамгаалсан (1997-2000).

Удирдагч: Проф. М.Фүжихира

Сэдэв “Органик гэрэл цацруулагч төхөөрөмж дэх чадлын эрчмийг дээшлүүлэх нь”

2. Химийн шинжлэх ухааны доктор, 1997 оны 9-р сард МУИС-д химийн салбараар “Физик хими”-ийн чиглэлд хамгаалсан (1994-1997).

Удирдагчид: Проф. Д.Дорж, У.Баатар

Сэдэв “Мөнгөн электродын гадаргууд явагдах молекуляр процессийн спектроэлектрохимийн судалгаа”

3. Шинжлэх ухааны магистр, 1993 оны 6-р сард Шанхай хотын Фуданы их сургуульд “Электрохими ба молекулын спектроскоп”-ийн салбарт хамгаалсан (1991-1993).

Удирдагч: Проф. Фан Ши-Лин

Сэдэв “Мөнгөн электродын гадаргууд адсорцлогдохg-пиколины хүчлийн Раман спектроскопийн судалгаа, тэдгээрийн хэлбэлзлийн давтамжийг онолын хувьд үнэлэх нь”

4. Шинжлэх ухааны бакалавр, 1988 оны 7-р сард МУИС-д “Химийн ухааны салбар”-т хамгаалсан (1983-1988).

Удирдагч: Проф. У.Баатар

Сэдэв “Ион-селектив электродыг ашиглан усан уусмал дахь мөнгөний зарим комплекс нэгдлийн потенциометрийн ба полярографийн судалгаа”

АЛБАН ТУШААЛ

1.Профессор. МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС), Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, ХШУИС-ийн харьяа Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал, 2020 оны 8-р сар – одоо хүртэл.

2.Профессор. ШМТДС, Нано, химийн инженерчлэлийн тэнхим, 2020 оны 1-р сар – 2020 оны 7-р сар.

3.Ректор. Шинэ Монгол технологийн дээд сургууль, 2014 оны 9-р сар – 2019 оны 12-р сар.

4. Профессор. МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, химийн инженерчлэлийн тэнхим, 2013 оны 9-р сар – 2014 оны 8-р сар.

5. Дэд захирал. МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал, 2010 оны 9-р сар – 2013 оны 8-р сар.

6. Тэргүүлэх профессор. МУИС, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал, Химийн факультет, Хими-технологийн тэнхим, 2009 оны 3-р сар – 2010 оны 8-р сар.

7. Тэргүүн дэд захирал. МУИС-ийн Сургалт эрхэлсэн тэргүүн дэд захирал, 2008 оны 4-р сар – 2009 оны 2 сар.

8. Профессор. МУИС, Химийн факультет, Хими-технологийн тэнхим, 2006 оны 11-р сар – 2008 оны 3-р сар.

9. Зочин профессор. Токиогийн технологийн их сургууль, Биомолекулын инженерийн тэнхим, 2006 оны 4-р сар – 2006 оны 10-р сар.

10. Судлаач. Токиогийн технологийн их сургууль, Биомолекулын инженерийн тэнхим, 2000 оны 10-р сар – 2006 оны 3-р сар.

11. Туслах профессор. МУИС, БУФ, Ерөнхий химийн тэнхим, 1996 оны 10-р сар – 1997 оны 9-р сар.

12. Багш. МУИС, БУФ, Ерөнхий химийн тэнхим, 1993 оны 7-р сар – 1995 оны 9-р сар.

13. Эрдэм шинжилгээний ажилтан. МУИС, БУФ, Ерөнхий химийн тэнхим, 1988 оны 6 сар -1991 оны 8-р сар.

Эрдэм шинжилгээний БҮТЭЭЛИЙН ТОЙМ

1. Монограф – 8

2. Олон улсад хэвлэгдсэн өгүүлэл – 44

3. Дотоод, гадаадын шинжлэх ухааны хурлын өгүүлэл – 32

4. Патент – 5 (Япон), 2 (Монгол)

5. Судалгааны төсөл – 15

6. Бодлогын судалгаа – 11

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар