“Багш, оюутны стартап-2022” (NUM start up 2.0) хөтөлбөрийн удирдамж
Зорилго: МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап-2022” хөтөлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 15-аас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулна.
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага: МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв
- Хөтөлбөрийн үйл ажиллагааны ивээн тэтгэгч байгууллага: Рио Тинто Монгол ХХК
- Хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааны хамтрагч байгууллага: Сократус Старт-Ап Студио ХХК
БҮРТГЭЛ
Бүртгэл эхлэх өдөр: 2022.04.04
Бүртгэл дуусах өдөр: 2022.04.20
Бүртгэлийг дараах линк дээр оруулна уу. https://urlty.co/ZpZ
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорьж байгаа МУИС-ийн багш, судлаач оюутан хамтран баг бүрдүүлж тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Багийн гишүүдийн тоо: Нэг баг 2-оос доошгүй мэргэжлийн 4-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Сургалтыг цахим хэлбэрээр, менторын зөвлөх үйлчилгээг баг бүрт төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулах ба бүртгэгдсэн багууд тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломжтой байх.
ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
- 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ
- Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хөтөлбөрийн үйл ажиллагаанд 30,0 сая төгрөгийн санхүүжилтийг Рио Тинто Монгол ХХК-аас санхүүжүүлнэ.
- Хөтөлбөрт шалгарсан компанийн төслийн нийт санхүүжилт 30,0 сая төгрөгийг МУИС-аас санхүүжүүлнэ.
ШАЛГАРСАН ГАРААНЫ КОМПАНИЙН ТӨСӨЛД ОЛГОХ САНХҮҮЖИЛТ
Шалгарсан гарааны компанийн төсөлд нийт 30 сая төгрөгийн санхүүжилтийг (seed funding) гарааны компанийн төслийн удирдагч болон ЭШХАХ дэд захиралтай гэрээ байгуулсны үндсэн дээр олгоно. Үүнд:
- 1 дүгээр баг – 12 сая төгрөг;
- 2 дугаар баг – 10 сая төгрөг;
- 3 дугаар баг – 8 сая төгрөг
“Багш, оюутны старт ап-2022” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатууд
1-Р ҮЕ ШАТ – БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА |
|
4-р сарын 4 – 15 | Арга хэмжээний зарлал, мэдээлэл хийх, бүртгэл явуулах |
4-р сарын 20 – 30 | Сургалт-1
– Цэгцтэй сэтгэлгээ – Гарааны компанийн бүтэлгүйтлийн шалтгаан, түүнийг даван туулах арга зам – Аж үйлдвэрийн 4-р хувьсгал |
2-Р ҮЕ ШАТ – БАГУУДЫГ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ |
|
5-р сарын 01-05 |
Сургалт-2 – Хэрэглэгчдийг тодорхойлох – Зах зээлийг тодорхойлох – Өрсөлдөөнийг тодорхойлох Хэлэлцүүлэг №1: Ажлын явцтай танилцах, ментор зөвлөгөө
|
5-р сарын 05-10 |
Сургалт-3 – Бизнес санааны харьцангуй давуу талыг тодорхойлох – Гарааны компани байгуулахад оюуны өмчийн асуудал
Хэлэлцүүлэг №2: Ажлын явцтай танилцах, ментор зөвлөгөө |
5-р сарын 10-15 |
Сургалт-4 – Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах – Зах зээлд нэвтрэх стратеги, маркетингийн төлөвлөгөө төлөвлөгөө боловсруулах – Хөрөнгө оруулалтын тооцоолол боловсруулах – Санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулах – Эрсдэлийг үнэлэх
Хэлэлцүүлэг №3: Ажлын явцтай танилцах, ментор зөвлөгөө
|
3-Р ҮЕ ШАТ – БАГУУДАД МЕНТОР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ |
|
5-р сарын 15 – 20 |
Ментор зөвлөгөө-1 – Стартап багууд бизнес санааны танилцуулга хийх |
5-р сарын 20 – 30 |
Ментор зөвлөгөө-2 – Компанийн эрх зүйн асуудлууд – Гарааны компанийн хөгжлийн концепц – Амжилттай гарааны компанийн туршлага хуваалцах |
4-Р ҮЕ ШАТ – БАГУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ |
|
6-р сарын 02-15 |
Ментор зөвлөгөө-3 – Старт ап багууд бизнес төлөвлөгөөний танилцуулга хийх – Гарааны компани байгуулах үе шат, шалгуур үзүүлэлтүүд – Гарааны компанийн төслийн үр дүнг тайлагнах, шалгаруулалтад бэлтгэх |
5-Р ҮЕ ШАТ – ШАЛГАРУУЛАЛТ ба ТАЙЛАГНАЛТ |
|
9-р сарын 01-20 |
– Сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажил, – Старт ап багуудын төслийг нэгтгэх – Төслийг шүүх аргачлалыг боловсруулах ба шүүгчдийн багийг төлөвлөх – Pitch day зохион байгуулах, – Шалгаруулалт хийх, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах |
9-р сарын 20-ноос 10-р сарын 30 |
– Шалгарсан багуудтай гэрээ байгуулах – Арга хэмжээний нэгдсэн тайлан гаргах |
Холбоо барих:
tto@num.edu.mn , 77307730 (1141)
Инноваци, технологи дамжуулах төв