“Монгол оронтой танилцах”  аялал зохион байгууллаа

Share Button

Оюутан төгсөгчийн хэлтэс нь  хичээлийн  жил  бүрийн  хаврын  улиралд МУИС-д суралцагч гадаад  оюутныг дэмжих үйлчилгээний  нэг үйл ажиллагаа болох  “Монгол оронтой танилцах” аяллыг  ШУС-ийн  Хүмүүнлэгийн ухааны  салбарын  Монгол хэл, хэл шинжлэлийн  тэнхимийн  Монгол хэлний бэлтгэл  хөтөлбөр  ангид суралцаж  буй гадаад оюутнуудын “Монгол орон судлал” хичээлийн  дадлагатай  хамтран  Улаанбаатар- Дуган хад- Аглаг бүтээлийн хийд – Улаанбаатар аялалыг 2022 оны 5 дугаар сарын 2-4-ний  өдрүүдэд  зохион байгууллаа.


2021-2022 оны хичээлийн жилд “Монгол хэлний бэлтгэл ” хөтөлбөрт  дэлхийн  13 орны 44 оюутан  монгол   хэл,  соёлыг амжилттай сайн суралцаж байна.  Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн танхимийн сургалтанд суралцаж байгаа  ази, африк, европын 9 улсын  тухайлбал Япон, Өмнөд Солонгос,Турк, Лаос,Тайланд, Хятад,Тайвань, Мозанбик, Унгар нийт 30 оюутан оролцлоо. “Монгол хэлний бэлтгэл ” хөтөлбөрт  суралцагч  оюутнууд  нь  нэг хичээлийн  жилийн  хугацаанд “Монгол орон судлал”  болон  бусад  хичээлийн  хүрээнд  сурсан  монгол  орны  байгаль цаг уур, газрын гадарга, хөрс ургамал, ан амьтан, монголчуудын  хоол  хүнс, гэр сууц, хувцас  хэрэглэл  зэрэг  ахуй  амьдралын  талаархи  мэдлэгээ  монгол  орчин  нөхцөлд  нь буюу  хөдөө  орон  нутагт  очиж  үзэж  танилцдагаараа  уг  дадлага  маш  их  ач  холбогдолтой  юм.

Энэ удаагийн дадлагын эхний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх  газарт  орших Гарьд уулын  сонин  содон  тогтоц   дээр  тулгуурлан баригдсан  Аглаг  Бүтээлийн хийд, хийдийн  сүм   музейд зочиллоо. Тус  газар  уламжлалт  зураг, зээгт  наамал зэргээс гадна сонирхолтой  шийдэл  бүхий  лусын  амьтад, содон бүтээлүүд элбэгтэй  орчин  цагийн  хэв маягийг үндэсний  уламжлалт  ур  ухаантайгаа  хослуулан хөгжүүлсэн  байдаг бөгөөд  энэ  хийд  нь  гадаад оюутнуудын  хувьд  сонирхолтой  зайлшгүй  очиж үзэх газар  орны  нэг  билээ.

Аяллын 2 дахь өдөр Борнуур сумын малчин айлд зочилж малчины ахуй амьдрал өрхийн аж ахуйтай танилцаж монгол хоол зооглож, чацаргана жимсний шүүсийг уух, шинэ тугалсан үнээний уураг амтлах, малчин гэрийн эзэгтэйн гарын боорцгийг амтархан идэж үнээ сааж үзэх зэргээр нэг өдрийг хөгжилдөн өнгөрөөлөө.

Мөн  малчин  айлдаа  талархаж  оюутнууд өөрсдийн сурсан “Жигмэд, Тогмид  хоёр”  дууг  дуулж сонирхууллаа.

Аялалын хугацаанд оюутнуудын дунд монгол үндэстний тоглоом-шагайн наадам /шагай няслах, морь уралдуулах/ дууны тэмцээн зохиож, идэвхитэй сайн оролцсон  оюутнуудыг  гарын бэлгээр  шагнаж урамшууллаа.

Шагай няслах, морь уралдуулах, дууны тэмцээнд идэвхтэй сайн оролцогчид

Др. А.Пүрэвжанцан багш шавь нарын хамт

Дуган хад ресортын ажилчидтай оюутнууд  хөл бөмбөг тоглож байгаа нь

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар