“Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо

Share Button

2022 оны 12-р сарын 7-д “Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим”, “ERASMUS+ Capacity Building in Higher Education” болон “ERASMUS+ Jean Monnet Actions in the field of Higher Education Teaching and Research” төсөлтэй хамтран 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хотжилт ба хүрээлэн буй орчин” зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Их Сургууль дээр амжилттай зохион байгууллаа.  

Уг хурлын хамтран зохион байгуулагчаар “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал-URGENT төсөл”, “Монгол улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментэд Европын туршлагаас нэвтрүүлэх нь – ONE төсөл”, МУИС-Шинжлэх Ухааны Сургууль, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв- НБСШТ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам–БОАЖЯ, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн –УХЭШХ, ШУА Газарзүйн-Геоэкологийн Хүрээлэн-ШУАГГЭХ, Хот төлөвлөлт, судалгааны институт-ХТСИ байгууллагууд оролцсон юм. 

“Хотжилт ба хүрээлэн буй орчин – 2022” зөвлөх уулзалтын индрийг нээж МУИС-ийн захирал Д.Бадарч, БОАЖЯ-ы ХБОБНУГ-ын дарга А.Энхбат нар үг хэллээ. Хуралдааны үеэр үндсэн сэдвийн хүрээнд “Хотын хөх ба ногоон байгууламж, тулгамдсан асуудал ба шийдэл” сэдвээр ХТСИ-н дарга Г.Уранбайгаль, “Хөрс хүнсний эх үүсвэр болох нь” сэдвээр ШУАГГЭХ, УХЭШХ-н ScD М.Бямбасүрэн, Доктор О.Батхишиг, “Хотын нийгэм ба хүрээлэн буй орчны асуудал (Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдал)” сэдвээр НБСШТ-ийн дарга Р.Дагва нар илтгэл хэлэлцүүлсэн.  

Тус хурал нь үндсэн сэдвүүдийн хүрээнд Хотын хөх ба ногоон байгууламж, Хөрс хүнсний эх үүсвэр болох нь, Хотын нийгэм ба хүрээлэн буй орчны асуудал  гэсэн 3 салбар худалдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар