МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн Экологиийн тэнхим 2011 оноос эхлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) санхүүгийн дэмжлэгээр биологийн олон янз байдлын зуны сургалтыг тус нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны 6-р сарын 29-нөөс 7-р сарын 9-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт харьяалагдах “Түнхэл” судалгааны сууринд “Биологийн олон янз байдал” сэдвээр, мөн ББС-ийн Ой судлалын тэнхимтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний “Хонго” судалгааны сууринд 2012 оны 10-р сарын 18-24-ний хооронд “Биологийн олон янз байдал, ойн экосистемд мод бэлтгэлийн үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус амжилттай зохион байгууллаа.
Сургалт, судалгаанд Биологи, Биотехнологийн сургуулийн Экологиийн тэнхим, Ой судлалын тэнхим, Амьтан судлалын тэнхим, Ургамал судлалын тэнхим болон Эко-ази дээд сургуулийн нийт 26 оюутан оролцсон бөгөөд өөрсдийн хийсэн судалгааны ажлын тайлан илтгэлийг 2012 оны 11-р сарын 9-нд багш, оюутнууддаа тавьж хэлэлцүүсэн байна.
Энэхүү хамтарсан зуны сургалт 2015 он хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхсон багш, оюутнуудад нээлттэй байх болно.
Зуны сургалтыг хамтран зохион байгуулсан Ой судлалын тэнхимийн багш нар, оролцсон нийт оюутнууддаа баярлалаа.