МУИС-ИЙН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ
Монгол улсын их сургуулийн 2011-2012 оны хичээлийн жилд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг 2012-оны 11-дугаар сарын 06-ны байдлаар тодорхойлохын тулд МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох ОУХС, ББС, ГХСС, НШУС, ФЭС, ХЗС, ХС, ХХИС, ЭЗС, МТС, МХСС гэсэн 12 сургуулийн бакалаврын өдрийн ангийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн бүртгэл судалгааг ашигласан.
Мэдээллийн санд боловсруулалт хийхдээ судалгааны анкет боловсруулалтын аргаар мэдээллийн SPSS програм дээр нэгтгэж боловсрууллаа. Судалгаанд төгсөгчдийн хүйсийн болон ажил эрхлэлтийн байдлын мэдээллийг оруулсан бөгөөд ажил эрхэлж буй болон ажил эрхлээгүй байгаа шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох асуулт оруулсан болно. Судалгааны түүвэр нь МУИС-ийн 12 бүрэлдэхүүн сургууль бүрийн төгсөгчдийн талаас илүү хувийг (50,6%) хамарсан бөгөөд энэ нь нийт төгсөгчдийн олонлогийг төлөөлөх бүрэн боломжтой юм.
Судалгаанд нийт 12 сургуулийн 1893 төгсөгч хамрагдсан бөгөөд үүнээс 25.7% нь эрэгтэй, 58.0% нь эмэгтэй, үлдсэн 16.3% нь асуулгын хуудсан дээр хүйсээ бичээгүй байна.
Зураг 1: Судалгаанд хамрагдсан төгсөгчид /хүйсээр/
МУИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзэхэд судалгаанд оролцогчдын 48.7% нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Судалгаанд оролцогчдын 31.7% нь ажил хөдөлмөр эрхлээгүй ба тэдгээрийн 34.0% нь магистрантурт болон өөр чиглэлээр суралцаж байна.
Зураг 2: Судалгаанд хамрагдсан оюутнуудын хөдөлмөр эрхлэлт /хувиар/
Үзүүлэлтээс харахад ажил эрхлээгүй байгаа шалтгааны зонхилох хэсгийг магистрантурт суралцах шалтгаан эзэлж байгаа нь өмнөх оны судалгаатай ойролцоо үзүүлэлттэй байна.
Зураг 3: Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт /сургуулиар, хувиар/
Тайлбар:Зарим сургуулиуд хөдөлмөр эрхлэлт өндөр юм шиг харагдаж байгаа боловч энэ нь төгсөгчдийн судалгааг явуулахдаа зөвхөн хөдөлмөр эрхэлж байгаа төгсөгчдийн судалгааг явуулсан байх магадлалтай юм.
Дээрх графикаас харахад ББС-ийн төгсөгчид болон МТС–ийн төгсөгчид төгсөөд хүлээлтийн хугацаа багатайгаар ажил эрхэлж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл эдгээр оюутнуудын хувьд ижил хугацаанд буюу 2012 оны 6 сард төгсөөд хүлээлтийн хугацаа 0 – 5 сарын хугацаанд ажилд орсон нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Ажил эрхлээгүй байгаа оюутны эзлэх хувиар ОУХС болон ХС-иуд илүү байгаа нь цаашид энэ салбар сургуулиудад хөдөлмөр зуучлах болон хөдөлмөр эрхлэлтийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатайг харуулж байна.
Төгсөгчдийн ажлын байр (өмчийн хэлбэрээр). Төгсөгчдийн ажлын байрыг өмчийн хэлбэрээр харвал 20.0 хувь нь төрийн болон төрийн өмчийн байгууллагад, 57.8 хувь нь хувийн өмчийн аж ахуйн нэгж, компанид, 6.0 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
Зураг 4: Судалгаанд хамрагдсан ажил эрхэлж байгаа төгсөгчдийн ажлын байр, өмчийн хэлбэр /хувиар/
Мөн төгсөгчдийн хувийн өмчийн салбарт ажилд орсон хувь өндөр байгаа нь төрийн өмчийн аж ахуйн нэгж, албадуудад 2 жилийн мэргэжлийн туршлага шаарддагтай холбоотой байж болно.
Сургууль тус бүрээр нь харвал харилцан адилгүй байгаа бөгөөд ОУХС, ББС, ХЗС-ийг төгссөн төгсөгчид төрийн өмчийн байгууллагад ажиллах нь их байдаг бөгөөд НШУС болон МХСС- ийн төгсөгчид төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллах нь их байна.
Хүснэгт 1: Судалгаанд хамрагдсан ажил эрхэлж байгаа оюутнуудын ажил эрхэлж байгаа байгууллага, өмчийн хэлбэр, сургуулиар
Сургууль |
Ажил эрхэлж буй байгууллага |
|||||||||
Төрийн төсвийн байгууллага | Төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллага | Хувийн өмчийн аж ахуйн нэгж байгууллага | Төрийн бус байгууллага | Олон улсын байгууллага | Хувиараа хөдөлмөр эрхэлдэг | Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага | Бусад | Тодорхойгүй | Нийт | |
ОУХС | 25.6% | 7.0% | 34.9% | 4.7% | 11.6% | 7.0% | 7.0% | 0.0% | 2.3% | 100.0% |
ББТС | 25.6% | 32.6% | 37.2% | 0.0% | 2.3% | 2.3% | 0.0% | 0.0% | 0.0% | 100.0% |
ГХСС | 7.6% | 6.1% | 57.6% | 3.0% | 3.0% | 4.5% | 15.2% | 0.0% | 3.0% | 100.0% |
НШУС | 10.4% | 18.3% | 40.0% | 7.8% | 1.7% | 8.7% | 1.7% | 6.1% | 5.2% | 100.0% |
ФЭС | 16.9% | 14.3% | 55.8% | 0.0% | 0.0% | 5.2% | 5.2% | 0.0% | 2.6% | 100.0% |
ХЗС | 21.6% | 15.7% | 51.0% | 0.0% | 2.0% | 0.0% | 5.9% | 0.0% | 3.9% | 100.0% |
ХС | 7.6% | 0.0% | 82.4% | 0.8% | 0.8% | 5.9% | 0.8% | 0.8% | 0.8% | 100.0% |
ХХИС | 0.0% | 0.0% | 1.4% | 0.0% | 0.0% | 16.2% | 0.0% | 0.0% | 82.4% | 100.0% |
ЭЗС | 3.2% | 1.1% | 89.2% | 0.0% | 0.5% | 3.2% | 2.7% | 0.0% | 0.0% | 100.0% |
МТС | 14.5% | 9.1% | 52.7% | 5.5% | 0.0% | 10.9% | 7.3% | 0.0% | 0.0% | 100.0% |
МХСС | 6.2% | 25.0% | 59.4% | 2.1% | 1.0% | 3.1% | 1.0% | 1.0% | 1.0% | 100.0% |
Бүгд | 10.0% | 10.0% | 57.8% | 2.1% | 1.5% | 6.0% | 3.6% | 1.0% | 8.2% | 100.0% |
Хөдөлмөрийн зах зээл дээр хувийн хэвшлийн томоохон компанид ажиллагсадын эзлэх хувь өндөр байгаа нь харагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх нийт ажлын байрны ихэнх хувийг хувийн хэвшлийн байгууллага эзэлдэгтэй мөн нэг талаар холбоотой байж болно. Судалгаанд оролцогчдын 28.2 хувь нь буюу нийт ажил эрхэлж байгаа төгсөгчдийн 57.8 хувь нь хувийн хэвшлийн компанид ажиллаж байхад нийт судалгаанд оролцогчдын 9.8 хувь нь буюу нийт ажил эрхэлж байгаа төгсөгчдийн 20.0 хувь нь төрийн болон төрийн өмчийн байгууллагад ажиллаж байна.
Нийт судалгаанд оролцогчдын 48.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд эдгээрийг ямар ажил хийж байгаагаар нь задлан харвал төгсөгчдийн тал хувь нь мэргэжилтэн хийж байна. Энэ нь сургууль төгсөгчидийн ажлын байрны чанар өндөр байгааг харуулж байна.
Зураг 5: Судалгаанд хамрагдсан ажил эрхэлж байгаа төгсөгчдийн ажил эрхлэлт, ажил мэргэжлээр, хувиар
Хүснэгт 2: Судалгаанд хамрагдсан ажил эрхэлж байгаа оюутнуудын ажил эрхлэлт, ажил мэргэжлээр, сургуулиар
Ажил мэргэжил | |||||||||||
Менежер | Мэргэжилтэн | Техникч болон туслах/дэд мэргэжилтэн | Контор, үйлчилгээний ажилтан | Худалдаа, үйлчилгээний ажилтан | Хөдөө аж ахуй, ой, засаг агнуурын ажилтан | Суурин төхөөрөмж машин механизмын операторч, угсрагч | Энгийн ажил мэргэжил | Тодорхойгүй | Нийт | ||
ОУХС | 27.9% | 14.0% | 2.3% | 37.2% | 4.7% | 0.0% | 0.0% | 0.0% | 14.0% | 100.0% | |
ББТС | 2.3% | 58.1% | 4.7% | 18.6% | 0.0% | 4.7% | 0.0% | 2.3% | 9.3% | 100.0% | |
ГХСС | 24.2% | 22.7% | 1.5% | 19.7% | 3.0% | 0.0% | 0.0% | 22.7% | 6.1% | 100.0% | |
НШУС | 7.8% | 31.3% | 6.1% | 6.1% | 2.6% | 0.0% | 0.0% | 0.0% | 46.1% | 100.0% | |
ФЭС | 0.0% | 68.8% | 15.6% | 2.6% | 0.0% | 0.0% | 0.0% | 1.3% | 11.7% | 100.0% | |
ХЗС | 0.0% | 60.8% | 5.9% | 21.6% | 0.0% | 0.0% | 0.0% | 0.0% | 11.8% | 100.0% | |
ХС | 26.9% | 37.0% | 2.5% | 4.2% | 18.5% | 0.0% | 0.0% | 1.7% | 9.2% | 100.0% | |
ХХИС | 2.7% | 66.2% | 5.4% | 0.0% | 1.4% | 0.0% | 0.0% | 0.0% | 24.3% | 100.0% | |
ЭЗС | 21.6% | 57.3% | 6.5% | 1.1% | 9.2% | 0.0% | 0.5% | 0.0% | 3.8% | 100.0% | |
МТС | 3.6% | 30.9% | 45.5% | 0.0% | 0.0% | 0.0% | 9.1% | 0.0% | 10.9% | 100.0% | |
МХСС | 7.3% | 61.5% | 4.2% | 10.4% | 3.1% | 0.0% | 0.0% | 1.0% | 12.5% | 100.0% | |
Total | 13.1% | 47.7% | 8.0% | 8.0% | 5.4% | 0.2% | 0.6% | 2.2% | 14.7% | 100.0% | |
ОУХС, ГХСС-ийн төгсөгчид менежер хийх нь бусад сургуулиудаасаа илүү байгаа нь сүүлийн үеийн компаниуд ажилтан шалгаруулж авахдаа гадаад хэлний мэдлэгийг чухалчилдаг болсонтой холбоотой. ОУХС-ын хувьд төгссөн төгсөгчдийн 1/3 хувь нь л ажилд орсон бөгөөд ажилд орсон төгсөгчдийн хувьд менежер болон контор үйлчилгээний ажилд орж байна. ФЭС, МХСС, ХЗС-ийн төгсөгчид мэргэжилтнээр ажилд орох нь бусад сургуулиудаас илүү байна.
Судалгаанд оролцогчдын 31.7 хувь нь ажил эрхлээгүй байгаа ба эдгээр төгсөгчдийг ажил эрхлэхгүй байгаа шалтгаанаар авч үзвэл ажлын байр хомс, жирэмсэн, хүүхэд төрүүлсэн ба суралцаж буй шалтгаан дийлэнх байна.
Зураг 6: Судалгаанд оролцогчдын хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан, хувиар
Мөн дөнгөж төгссөн төгсөгчдийн хувьд ажил хайж байгаа шалтгаан зонхилж байгаа нь хүлээлтийн хугацаатай холбоотой юм. Нөгөө талаар судалгаанаас харахад ХС, ХЗС, ЭЗС, НШУС зэрэг сургуулиудын хувьд ажил хайж байгаа үзүүлэлт харьцангуй өндөр байгаа нь тухайн сургуулиудын төгсөгчдийн тоо хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтийн тооноос хамаагүй өндөр байгаатай шууд холбоотой юм.
Хүснэгт 3: Судалгаанд оролцогчдын хөдөлмөр эрхлээгүй байгаа шалтгаан, сургуулиар
Ажил эрхлэхгvй байгаа шалтгаан | |||||||||
Ажил хайж байгаа | Магистарт сурч байгаа | Өөр чиглэлээр сурч байгаа, дахин сурч байгаа | Жирэмсэн, хүүхэд төрүүлсэн | Гадаадад амьдарч байгаа | Ажлын хариу хүлээж байгаа | Бусад | Тодорхойгүй | Total | |
ОУХС | 0.0% | 15.5% | 21.1% | 19.7% | 15.5% | 23.9% | 4.2% | 0.0% | 100.0% |
ББТС | 0.0% | 0.0% | 50.0% | 50.0% | 0.0% | 0.0% | 0.0% | 0.0% | 100.0% |
ГХСС | 0.0% | 49.1% | 24.5% | 11.3% | 13.2% | 0.0% | 1.9% | 0.0% | 100.0% |
НШУС | 31.1% | 29.7% | 12.2% | 12.2% | 4.1% | 0.0% | 1.4% | 9.5% | 100.0% |
ФЭС | 12.2% | 17.1% | 12.2% | 24.4% | 2.4% | 2.4% | 0.0% | 29.3% | 100.0% |
ХЗС | 44.1% | 23.5% | 2.9% | 11.8% | 0.0% | 0.0% | 0.0% | 17.6% | 100.0% |
ХС | 37.3% | 3.4% | 9.3% | 25.4% | 2.5% | 3.4% | 1.7% | 16.9% | 100.0% |
ХХИС | 2.7% | 27.0% | 5.4% | 29.7% | 0.0% | 8.1% | 2.7% | 24.3% | 100.0% |
ЭЗС | 38.5% | 3.8% | 25.6% | 9.0% | 3.8% | 5.1% | 2.6% | 11.5% | 100.0% |
МТС | 35.3% | 0.0% | 17.6% | 0.0% | 5.9% | 11.8% | 29.4% | 0.0% | 100.0% |
МХСС | 21.9% | 13.7% | 30.1% | 32.9% | 0.0% | 0.0% | 1.4% | 0.0% | 100.0% |
Total | 23.3% | 16.8% | 17.2% | 19.5% | 4.8% | 5.2% | 2.7% | 10.5% | 100.0% |
Нийт хөдөлмөр эрхлээгүй байгаа төгсөгчдийн 23.3 хувь нь ажил хайж байгаа бөгөөд тодорхойгүй гэсэн хариултыг ФЭС–ийн төгсөгчид хамгийн их өгсөн нь цагийн ажил эрхлэлт болон бусад шалтгаантай холбоотой байж болох талтай.
ДҮГНЭЛТ
- Өмнөх оныхтой харьцуулахад ажлын байртай болсон төгсөгчдийн тоо 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ажил эрхлэлтийн байдлаар судалгаанд оролцогсдын зонхилох хэсэг нь эрдмийн зэрэг ахиулах болон өөр чиглэлээр суралцаж байна, энэ нь төгсөгчдийн мэргэжлийн чиглэл дээшлүүлэх эрмэлзлэл өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
- Хөдөлмөрийн зах зээл дээр хувийн хэвшлийн томоохон компанид ажиллагсадын эзлэх хувь өндөр байгаа нь харагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх нийт ажлын байрны ихэнх хувийг хувийн хэвшлийн байгууллага эзэлдэгтэй холбоотой бөгөөд нөгөө талаар төгсөгчдөд төрийн өмчийн аж ахуйн нэгж болон албанд ороход ажлын туршлагын шалгуур зохимжгүй байгааг харуулж байна. Судалгаанд оролцогчдын 28.2 хувь нь буюу нийт хөдөлмөр эрхэлж байгаа төгсөгчдийн 57.8 хувь нь хувийн хэвшлийн компанид ажиллаж байхад нийт судалгаанд оролцогчдын 9.8 хувь нь буюу нийт хөдөлмөр эрхэлж байгаа төгсөгчдийн 20.0 хувь нь төрийн болон төрийн өмчийн байгууллагад ажиллаж байхад 6.0 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
- Судалгаанд оролцогчдын 31.7 хувь нь хөдөлмөр эрхлээгүй байгаа ба эдгээр төгсөгчдийг хөдөлмөр эрхлээгүй байгаа шалтгаанаар авч үзвэл ажлын байр хомс, жирэмсэн, хүүхэд төрүүлсэн ба суралцаж буй шалтгаан дийлэнх байна. Мөн нөгөө талаар ажил хайж байгаа төгсөгчдийн тоо дан үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь ажилд ороход ажил олгогчийн зүгээс тавигддаг зарим шалгуур дөнгөж төгссөн оюутнуудад өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр өндөр тавигдаж байгааг харуулж байна. Энэ нь ажилласан жилийн туршлага, магистрын зэргийн шалгуур зэргийг хамруулж ойлгож болно.
- Өмнөх оны судалгаатай харьцуулахад энэ жил мөн л МТС, ББС, ФЭС зэрэг сургуулиуд төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаар тэргүүлж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд Уул уурхай, Үйлдвэр, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын мэргэжилтний эрэлт хэрэгцээ их хэвээр байгааг харуулж байна.
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
2012 оны 11 дугаар сар 25