МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгааны ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2023” (NUM Startup 3.0) хөтөлбөр долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн гарааны тэтгэлэг олгох шалгаруулалтын үйл ажиллагааг МУИС-ийн Технологи дамжуулах төв 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Энэ жилийн хөтөлбөрт нийт 15 багийн 120 багш, оюутан бүртгүүлж хамрагдсанаас эцсийн шалгаруулалтад 11 баг оролцоод байна.
Шалгаруулалтад оролцсон төслүүдийг шинэлэг байдал, шинжлэх ухааны багтаамж, мэдлэг шингэсэн давуу тал, тухайн салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, зах зээлд тогтвортой байрших боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийн тооцоолол зэрэг үзүүлэлтийн дагуу шалгарууллаа.
Энэ хүрээнд дараах гурван төсөл шагналт байранд шалгарч, гарааны тэтгэлэг авлаа.
- 1-р байрт Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Дэд проф. Б.Мөнхбат удирдагчтай “PCM” баг “PCM ашигласан халаалтын шинэ эх үүсвэр-дулааны батарей төсөл” (гарааны тэтгэлэг-12 сая ₮)
- 2-р байрт Физикийн тэнхимийн Дэд проф. Т.Бэгзсүрэн удирдагчтай “Creativision” баг “Сургалтын зориулалттай лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, бүтээх төсөл” (гарааны тэтгэлэг- 10 сая ₮)
- 3-р байрт Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш Р.Жавхлан удирдагчтай “Hackumers” баг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах Demney зах зээлийн платформ хөгжүүлэх төсөл” (гарааны тэтгэлэг- 8 сая ₮) шалгарав.
Шалгаруулалтын ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч нээж үг хэлсэн бөгөөд БСШУЯ-ны Инновацийн хөгжүүлэлт, гарааны компанийн бодлого, зохицуулалтын хэрэгжилт хариуцсан шинжээч Б.Урьболд, Хаанбанк болон Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл болон шүүгчээр МУИС-ийн эрдэмтэн профессорууд, хувийн хэвшлийн төлөөллөөс уригдан оролцов. Тус хөтөлбөрийг Рио Тинто Монгол компани 2020 оноос хойш дэмжин ажиллаж байгаа бөгөөд эхний гурван жилийн хугацаанд жил бүр 30 сая төгрөг олгосон бол 2023 оноос хойш гурван жилийн хугацаанд жил бүр 100 сая төгрөгийн санхүүжилт олгож байгаа юм.
“Багш, оюутны стартап-2023” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийн шалгаруулалтад оролцсон төслүүд:
- Физикийн тэнхимийн Дэд проф. С.Мөнхцэцэг удирдагчтай “Монгол био түлш” баг – Үхрийн фирмээс гаралтай ахуйн биомассын хаягдлыг зөв зохистой хэрэглэх төсөл
- Нийтийн эрх зүйн тэнхимийн Ахлах багш Н.Лхамцэрэн удирдагчтай “1/7” баг – Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх веб аппликейшн хөгжүүлэх төсөл
- Европ судлалын тэнхимийн Проф. Б.Алтангүл удирдагчтай “Ciel education” баг – Зугаатай байдлаар гадаад хэлний дуудлага сайжруулах аппликейшн Singo-Lingo төсөл
- Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн Дэд проф. Т.Энхдөл, Дэд проф. О.Алтантуяа удирдагчтай “Numfire” баг – Органик хаягдал ба нэмэлт материал ашиглан биохуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл
- Менежментийн тэнхимийн Ахлах багш Ш.Энхтуул удирдагчтай “TSG” баг – Хөдөлмөр зуучлалын вебсайт хөгжүүлэх төсөл
- Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Дэд проф. Б.Мөнхбат удирдагчтай “PCM” баг – PCM ашигласан халаалтын шинэ эх үүсвэр-дулааны батерей төсөл
- Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Ахлах багш Ж.Болдбаатар удирдагчтай “Neuwave” баг – Малын хаягдал арьснаас хөрсний чийгийг удаан барих чадвартай бордооны технологи хөгжүүлэх төсөл
- Физикийн тэнхимийн Дэд проф. Т.Бэгзсүрэн удирдагчтай “Creativision” баг – Сургалтын зориулалттай лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, бүтээх төсөл
- Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш Р.Жавхлан удирдагчтай “Hackumers” баг – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах “Demney” зах зээлийн плафторм хөгжүүлэх төсөл
- Биологийн тэнхимийн Проф. Б.Ариунцэцэг удирдагчтай “Orchid” баг – Эрдэс бодисоор баялаг таатай тасалгааны хөрс төсөл
- Санхүүгийн тэнхимийн багш Б.Болормаа удирдагчтай “БСОНК” баг – Гэрийн Багш Gerelee эцэг эх, сурагч, оюутан багшийг холбосон цогц платформ төсөл
Хөтөлбөрт оролцсон нийт багийн хамт олон, дэмжиж ажилласан хамтрагч байгууллагуудад ажлын өндөр амжилт хүсье.
МУИС-ийн ШУТ-ын УБПарк Технологи дамжуулах төв