Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Ажлын байрны нэр:  Захирал

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Докторын зэрэгтэй байх

Мэргэжил: Цөмийн физикч, цөмийн технологич, цөмийн инженер

Мэргэшил: Цөмийн физикч, цөмийн технологич, цөмийн инженер

Туршлага: Цөмийн физик, технологи, инженерчлэлийн чиглэлд мэргэжлээрээ ажилласан бөгөөд удирдах албан тушаал хашиж байсан. Шинжлэх ухаан, технологийн төсөл дэвшүүлж, удирдаж, гүйцэтгэж байсан. Гадаад болон дотоодын хянан магадалгаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж байсан.

Ур чадвар:

  • Ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,
  • Удирдан зохион байгуулах, менежмент хийх, шийдвэр гаргах чадвартай байх,
  • Албан бичиг, тайлан төлөвлөх, боловсруулах, баримтжуулах чадвартай байх,
  • Өгөгдлийн шинжилгээ хийх, өгөгдөл бэлтгэх, хувиргах, боловсруулах
  • Хууль эрх зүйн мэдлэгтэй байх,
  • Гадаад хэлний зохих мэдлэг, харилцааны өндөр соёлтой байх.
  • Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйг сахин биелүүлэх, бусдыг үлгэрлэн манлайлах, идэвх санаачилгатай ажилладаг байх

Гүйцэтгэх чиг үүрэг:

Цөмийн физикийн судалгааны төвийг төлөөлж, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, менежментээр хангах, шинжлэн ухаан технологийн бодлого, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагад нийцүүлэн төвийн эрдэм судлалын ажлыг хөгжүүлэх, түвшинг дээшлүүлэх, төвийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын болон эрдмийн зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Цөмийн физикийн судалгааны төвийг хөгжүүлэх төлөвлөгөө
  • Бүтээлийн жагсаалт, товч танилцуулга (CV)
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Бүртгэл: 

Материалыг 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

СУДАЛГАА, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ГАЗАР

Ажлын байрны нэр:  Мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны аль нэг чиглэлээр

Мэргэшил: Байгалийн ухаан, инженерчлэл, менежментийн аль нэг чиглэлээр

Туршлага: Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байсан, Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан

Ур чадвар:

  • Ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,
  • Ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх, ачаалал даах чадвартай байх,
  • Албан бичиг, тайлан төлөвлөх, боловсруулах, баримтжуулах чадвартай байх,
  • Өгөгдлийн шинжилгээ хийх, өгөгдөл бэлтгэх, хувиргах, боловсруулах чадвартай байх,
  • Багаар болон цахим орчинд ажиллах чадвартай байх,
  • Удирдлага, үйлчлүүлэгчидтэй соёлтой харилцах, ачаалал даах чадвартай байх,

Гүйцэтгэх чиг үүрэг:

Судалгааны ёс зүйг магадлах зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах; МУИС-ийн багш судлаачдад гадаад, дотоодын байгууллагын санхүүжилт бүхий эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр дэвшүүлсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, техникийн болон арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох мэдээллээр хангах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулахад туслах, судлаачдын төсөл хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах; төслийн үр дүн, ач холбогдлыг сурталчлан таниулах, судалгааны төслийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүтээлийн жагсаалт, товч танилцуулга (CV)
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

СУДАЛГАА, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ГАЗАР

Ажлын байрны нэр:  Мэргэжилтэн

Орон тоо: 1 /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны аль нэг чиглэлээр

Мэргэшил: Байгалийн ухаан, инженерчлэл, менежментийн аль нэг чиглэлээр

Туршлага: Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байсан, Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан

Ур чадвар:

  • Ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,
  • Ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх чадвартай байх,
  • Албан бичиг, тайлан төлөвлөх, боловсруулах, баримтжуулах чадвартай байх,
  • Өгөгдөл бэлтгэх, өгөгдлийн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай байх,
  • Багаар болон цахим орчинд ажиллах чадвартай байх
  • Удирдлага, үйлчлүүлэгчидтэй соёлтой харилцах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Гүйцэтгэх чиг үүрэг:

МУИС-ийн дотоод санхүүжилттэй эрдэм шинжилгээний төслийн зохион байгуулалт, хэрэгжилтийг хариуцах, МУИС-ийн хэмжээнд гадны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, гэрээт ба захиалгат ажил, зөвлөх үйлчилгээний бүртгэл, хэрэгжилтийг хариуцах, үр дүнд анализ хийх, тайлан гаргах, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх. Төслийн мэдээлэл менежментийн системийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн өгөгдлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах. Судалгааг санхүүжүүлэгч байгуулга, судлаачдын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

Ажлын байрны нэр:  Мэргэжилтэн (Стартап, хамтын ажиллагаа)

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн

Туршлага:

  • Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл- бизнесийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан,
  • Шинжлэх ухаан, технологийн төсөл удирдаж, эсвэл хамтран оролцож байсан, мэдээллийн технологи, байгууллагын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байсан туршлагатай байх

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах, хамт олныг манлайлах;
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх;
  • Ес суртахуунтай, зарчимч байх;
  • Академик соёлыг дээдлэх;
  • Багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, монгол, англи хэлийг аман болон бичгийн түвшинд хэрэглэдэг байх;
  • Компьютерийн хэрэглээний программ, график дизайн хэвлэлийн эх бэлтгэх программыг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх;
  • Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр гаргах төслийн менежментийн ур чадвартай байх;

Гүйцэтгэх үүрэг:

МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд заагдсан зорилтуудын хүрээнд  инновацын төсөл, гэрээт ажлын хэрэгжилтийг хангах, оюуны өмч, технологи дамжуулалтын менежмент хийх, лицензийн гэрээ ба гарааны компани байгуулахад зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх төрлийн дэмжлэг үйлчилгээг хүргэх, хөгжүүлэх, Шинжлэх ухаан, технологийн паркад хөрөнгө татах, паркийн удирдлагаас даалгасан бусад үүрэгт ажлыг гүйцэтгэх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

Ажлын байрны нэр:  Мэргэжилтэн (Технологи дамжуулалт)

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн

Туршлага:

  • Дээд боловсролын байгууллага, судалгааны болон үйлдвэрлэл- бизнесийн салбарт таваас доошгүй жил ажилласан,
  • Шинжлэх ухаан, технологийн төсөл удирдаж, эсвэл хамтран оролцож байсан, мэдээллийн технологи, байгууллагын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байсан туршлагатай байх

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах, хамт олныг манлайлах;
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх;
  • Ес суртахуунтай, зарчимч байх;
  • Академик соёлыг дээдлэх;
  • Багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Монгол, англи хэлийг аман болон бичгийн түвшинд эзэмшсэн, харилцах чадвартай байх;
  • Технологи дамжуулалтыг дэмжих чиглэлд гадаад, дотоод төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, санхүүжилт босгох чадвартай байх;
  • Ажлын цаг ашиглах чадвар болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай;

Гүйцэтгэх үүрэг:

МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд заагдсан зорилтуудын хүрээнд  инновацын төсөл, гэрээт ажлын хэрэгжилтийг хангах, оюуны өмч, технологи дамжуулалтын менежмент хийх, лицензийн гэрээ ба гарааны компани байгуулахад зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх төрлийн дэмжлэг үйлчилгээг хүргэх, хөгжүүлэх, Шинжлэх ухаан технологийн паркад хөрөнгө татах, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, паркийн удирдлагаас даалгасан бусад үүрэгт ажлыг гүйцэтгэх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

ХИМИ, БИОЛОГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Ажлын байрны нэр:  Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн лаборант

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Цөмийн физик, цөмийн технологи, цөмийн инженерчлэл

Мэргэшил: Цөмийн физикч, цөмийн технологич, Цөмийн инженер

Туршлага:

  • Цацраг идэвхт үүсгүүр, гамма спектрометр, бета детектор, альфа тоолуур, РФА, бусад цөмийн детектор хэмжих багаж, тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Цөмийн цацрагийн спектрийн анализын программууд, цөмийн реакторын голомтын нейтроник анализын болон дулааны гидравликийн кодууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай;
  • Хариуцлагатай, шуурхай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай;
  • Ачаалал даах чадвартай байх.

Гүйцэтгэх үүрэг:

Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын эвдрэл гэмтлийг тодорхойлох, засварлах, шаардлагатай тохиолдолд шинэчлэх асуудлыг удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх. Лабораторийн хичээлд хэрэглэгдэх урвалж бодис материалын бэлэн байдлыг хариуцан ажиллах.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1138

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар