Үйл явдал

“МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2015 онд оюутан элсүүлэх журам” шинэчлэгдэн батлагдлаа

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар “МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2015 онд оюутан элсүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмыг эндээс үзнэ үү. 

2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны хөтөлбөр сонгох хяналтын тоог тогтоолоо

ШУС, ХШУИС, Орхон сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох оюутны хяналтын тоог “2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ын дагуу Бүрэлдэхүүн сургуулийн Хөтөлбөрийн дэд ...

ОУХНУС 8000 боть, номтой Номын сангаа чөлөөт сонголттой болголоо

Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын сангийн орчин, үйлчилгээг эх орондоо бий болгох зорилгоо МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтээлчээр хэрэгжүүлж, Монгол төрийн түшээдийн залуу халааг бэлтгэдэг ОУХНУС өнөөдөр Номын сангаа чөлөөт сонголттой болгосноо зарласны зэрэгцээ, “Номын сан-мэдээллийн нээлттэй орчин” ...

“ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ БА ОРЧИН ҮЕ” ЭШ-ний бага хурал болно

     1. Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явуулах үндэслэл МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж МУИС-ийн философийн тэнхимээс санаачлан “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж ...

МУИС болон Күнзийн институтын хамтын ажиллагаа 10 жилээр сунгагдлаа

Хятад хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүнлэгийн харилцааг үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болгож, дэлхийн 126 оронд хүрч ажилладаг Күнзийн институтын Монгол дахь салбар одоогоос 7 жилийн өмнө МУИС-ийн дэргэд байгуулагдаж, хоёр орны хэл, соёлын харилцааг хөгжүүлэх үндсэн ...

БНМАУ-ын удирдагч, профессор Ж.Батмөнхийн хувийн цуглуулга дахь 1000 номыг төрөлх сургуульд нь хандивлалаа

Өнөөдөр Бизнесийн сургуулийн номын санг БНМАУ-ын Ерөнхий сайд, МУИС-ийн захирал асан Жамбын Батмөнхийн алдраар дуурсагдах ёслолын арга хэмжээнд гэргий А.Дариймаа нь хүрэлцэн ирж, ханийнхаа хувийн цуглуулга дахь 1000 номыг төрөлх сургуулийнх нь оюутнуудын мэдэлд шилжүүлсэн, түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж өнгөрлөө.  Бизнесийн сургуулийн номын ...

Төгсөх ангийн оюутнуудын анхааралд

2014-2015 оны хичээлийн жилийн хавар төгсөх оюутнууд СиСи системээр төгсөх хүсэлтээ гаргана уу. (СиСи-дээ нэвтрэн “ТӨГСӨХ” дээр дармагц хүсэлт илгээгдэнэ) Хүсэлт гаргаагүй тохиолдолд төгсөх боломжгүйг анхаараарай. СНА, МТА

“ЧЕХ СУДЛАЛ БА БНЧУ-Д СУРАЛЦАХ БОЛОМЖ” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна

Монгол улс, Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Их сургуулийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим хамтран МУИС-ийн нийт оюутны дунд ...

Оюутны Орос хэлний олимпиадыг МУИС-ийнхан хошуучилж, ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдлаа

2015 оны 3 дугаар сарын 7–ны өдөр магадлан итгэмжлэгдсэн 6 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог уламжлалт орос хэлний олимпиадад МУИС-ийн оюутнууд 2 ангиллын эхний 7 байрыг эзэлж, илт давуу амжилтыг үзүүллээ.  Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар