“ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ БА ОРЧИН ҮЕ” ЭШ-ний бага хурал болно

Share Button

   news-img  1. Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явуулах үндэслэл

МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж МУИС-ийн философийн тэнхимээс санаачлан “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Хурлыг хамтран зохион байгуулагчаар ШУТИС-ийн хүмүүнлэгийн ухааны салбар оролцож байна. Гоо зүйн боловсролын уламжлалт ба орчин үеийн асуудлууд, оюутан залуучуудын гоо зүйн соёл, төлөвшлийн тухай эрдэмтэн судлаач, багш нар хэлэлцэхээр анх удаа МУИС, ШУТИС-иас зохион байгуулж байна. Энэхүү хурлын илтгэлүүд ном товхимол болон хэвлэгдэнэ. Мөн их дээд сургуулийн гоо зүйн хичээл зааж байгаа багш нарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хоорондын харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг сайжруулах шаардлага нь энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах үндэслэл болж байна.

       2. Зорилго

“Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт хурлын зорилго нь оюутан залуучуудын гоо зүйн боловсрол болон харилцааны соёл, төлөвшлийн асуудлыг чухалчлан авч үзэхийн зэрэгцээ, орчин үед гарч буй гоо зүйн онол, урлагийн төрөл зүйлүүдийг Монголын гоо зүй болон урлаг судлалын салбарт судлаачид хэрхэн яаж судалж байгааг тодруулан гаргаж ирэхэд оршино.

Эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны Баасан гаригт 11 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй танхимд болно.

      3. Илтгэлд тавигдах шаардлага

Илтгэлийн эхийг хэвлэн нийтэлж, нийтийн хэрэгцээнд хүргэх болно. Иймд хуралд ирүүлэх материал нь А4 хэмжээний цаасан дээр Times New Roman фонтын 12 өндөртэй үсгээр үйлдсэн, мөр хоорондын зай 1.0 бүхий 5 хуудаснаас илүүгүй хэмжээтэй байна. Эрдэм шинжилгээний ажлын шаардлагыг хангасан илтгэлүүдийг хэвлэнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.

а. Өгүүллийн нэр

б. Зохиогчийн овог нэр, цол зэрэг, ажлын газар, албан тушаал, электрон шуудангийн хаяг

в.  Түлхүүр үг

г. Оршил

д. Өгүүллийн үндсэн хэсэг

е. Дүгнэлт

ж. Ном зүй

Профессор багш, эрдэмтэн судлаач та бүхэн хуралд тавих илтгэлээ цахим хэлбэрээр b_degi@yahoo.com болон narantsatsral5@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

  Утас: МУИС-ийн философийн тэнхим-77307730-2304, Дэлгэрмаа багш-99169393

               ШУТИС – Наранцацрал багш-99057716

МУИС-ийн философийн тэнхим 

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар