2015 оны 3 дугаар сарын 7–ны өдөр магадлан итгэмжлэгдсэн 6 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог уламжлалт орос хэлний олимпиадад МУИС-ийн оюутнууд 2 ангиллын эхний 7 байрыг эзэлж, илт давуу амжилтыг үзүүллээ.
Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төв МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын европ судлалын тэнхимтэй хамтран зохион явуулж буй уг олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС, Орхон их сургуулийн 1-4 ангийн орос хэлийг мэргэжлийн түвшинд болон сонгон суралцаж буй 146 оюутан А(I, II түвшний оюутнууд), Б(III, IV түвшний оюутнууд) гэсэн хоёр ангилалд өрсөлдсөнөөс дараах үр дүн гарчээ.
А ангилалд 89 оюутан оролцсоноос МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын 1-р ангийн оюутан Ж. Насанхүү тэргүүн байр, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын 1-р түвшний оюутан Т. Гүнбилэг дэд байр, МУИС-ийн ОУХНУС-ийн 1-р түвшний оюутан Т. Батхүү гутгаар байр, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын 2-р түвшний оюутан Б. Эрболд тусгай байр эзэллээ. А ангилалд эхний 3 байрт шалгарсан Ж. Насанхүү, Т. Гүнбилэг Т.Батхүү нарт ОХУ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвөөс ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхээр шагналаа.
Б ангилалд 57 оюутан оролцож СЭЗДС-ийн оюутан А. Индра тэргүүн байр, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын орос хэлний 3-р түвшний оюутан Г. Биндэръяа дэд байр, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын орос хэлний 3-р түвшний оюутан Ч. Одончимэг гутгаар байр, МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Э.Энэрэлбуян тусгай байр тус тус эзэлсэн байна.
Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ олимпиадын зохион байгуулалтад идэвх, санаачилгатай оролцсон Европ судлалын тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье!