Монгол улс, Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Их сургуулийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим хамтран МУИС-ийн нийт оюутны дунд “Чех судлал ба БНЧУ-д суралцах боломж” өдөрлөг зохион байгуулна.
Өдөрлөгт БНЧУ-ын ЭСЯ, БНЧУ-д мэргэжил эзэмшсэн Монголын нэртэй төр, нийгмийн зүтгэлтэн, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, болон чех судлалын төгсөгчдийн төлөөлөл оролцож, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгөх юм.
Уг арга хэмжээ МУИС-ийн I байрны Дугуй зааланд 2015 оны 3-р сарын 20-ны өдөр 12.30 цагт эхлэх бөгөөд хүрэлцэн ирсэн оюутнуудад танилцуулга, CD тараана. Оюутнууд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим
Харилцах утас: 77307730-2206
976-99045168