МУИС Австрийн Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагаа эхлүүллээ

Share Button

 

Австри улсын Шинжлэх ухааны академийн Нийгмийн антропологийн институтийн захирал Andre Ginrich тэргүүтэй төлөөлөгчид  8-р сарын 3-нд МУИС-д албан айлчлал хийлээ. Энэ үеэр хоёр байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Тус гэрээний хүрээнд  нийгэм соёлын антропологи, түүх археологи, палеонтологийн аргаар уур амьсгал судлал, буддист судлалын салбарт багш оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх, сургалт, семинари уулзалтууд зохион байгуулах, богино хугацааны эрдмийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх  зэрэг олон талт хамтын ажиллагаа өрнөх юм.

МУИС-ийн гадаад харилцааг өрнөдөд тэлж, Европ руу шинэ гарц нээсэн энэхүү хамтын ажиллагаа нийгэм хүмүүнлэгийн салбарт гурван жилийн хугацаатай буухайлах аж.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар