Азийн бүсийн 50 дугаар олимпиадад МУИС-ийн баг амжилттай оролцлоо

Share Button

Азийн бүсийн ICPC Хонг Конг олимпиад 2025 оны 11 сарын 29-30-ны өдөр Хонг Конг зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол улсаас МУИС, МТЭС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай  N^3 баг мөнгөн медальNUM-NTN баг хүрэл медаль хүртлээ.

Мөн Үхань хотод болсон бүсийн олимпиадад NUM-B2D баг хүрэл медаль, Нанжин хотын бүсийн шатанд NUM-NTN баг дахин хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилт үзүүллээ.

N^3 багийн бүрэлдэхүүн:

  • Г.Далайцэрэн — Компьютерын ухааны хөтөлбөр
  • Б.Дугаржанцан — Компьютерын ухааны хөтөлбөр
  • Э.Билгүүн — Программ хангамжийн хөтөлбөр

NUM-NTN багийн бүрэлдэхүүн:

  • М.Наранбат — Программ хангамжийн хөтөлбөр
  • Ж.Тамир — Компьютерын ухааны хөтөлбөр
  • А.Наранбаатар — Компьютерын инженерчлэлийн хөтөлбөр

NUM-B2D багийн бүрэлдэхүүн:

  • Б.Буяндорж — Программ хангамжийн хөтөлбөр
  • Б.Далайцэрэн — Компьютерын ухааны хөтөлбөр
  • О.Базаррагчаа — Компьютерын ухааны хөтөлбөр

Амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар