“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган – 2025” болно

Share Button

Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, экосистемийг бий болгох, энтрепренерүүдийн урам зоригийг өдөөх Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2025 оны 12-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулган “Их Сургууль-Бизнес эрхлэгчдийн түншлэл” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд МУИС болон бусад их сургуулиудын оюуны өмч, гарааны компаниудын танилцуулга, түншлэлийн таатай боломжууд, оролцогчдын хамтран ажиллах саналууд тавигдана. Мөн бизнес эрхлэгч энтрепренерүүдийн нетворк уулзалт, панел хэлэлцүүлэг, сонирхолтой илтгэлүүд зохион байгуулагдана.

Байгууллагаа төлөөлөн оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Их Сургууль
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар