“Элгэмсэг нутагт тавтай морилоорой” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийг аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-ийн санаачлагаар Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Засаг Чандмань Майнз” ХХК, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ш.Цэндболд, Г.Мягмардорж, З.Алтангэрэл /СГЗ, Хутагтын тахилч/ нарын дэмжлэгтэйгээр Гадаад дотоодын 54 хүний бүрэлдэхүүнтэй “МУИС”-ийн групп “Улаанбаатар–Сайншанд–Хамарын хийд–Шамбалын орон–Хүслийн Уул” маршрутаар 2 шөнө, 1 өдрийн аяллыг амжилттай зохион байгууллаа.
Аяллын хүрээнд Хамарын хийдийн хамба лам Дөш адислан, тайлбарлагч ламын хамтаар Тонтой хад, Шамбалын орон, Эхийн умай, 108 агуй, Хүслийн Уулаар дамжин Сайншанд хотод хүрэлцэн ирсэн. Дорноговь аймгийн түүхийн музейн захирал Г.Цагаандэрэм уулзалт хийж, музейгээ танилцуулан, Равжаа музейн захирал З.Алтангэрэл бэлэг бэлгийн дээд “Khamar monastery” ном бэлэглэснээр аялал үргэлжиллээ.
Аялалд МУИС-д суралцаж буй 15 орны төлөөлөл болсон гадаад оюутнууд, мөн МУИС-ийн идэвхитэн оюутнууд оролцсон бөгөөд Монгол улсын түүхэн дурсгалт газруудыг олон орны оюутан залуусд сурталчилах, тус бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон төдийгүй гадны залуусд Монгол соёл, өв уламжлалыг танин мэдэх боломж олгосноороо онцлог байлаа.
МУИС-Оюутанд үйлчлэх төв
2013 оны 4 дүгээр сарын 12
МУИС-ийн гадаад оюутнууд өөрсдийн далбаатайгаа аялалд гарахын өмнө
Монгол Улсын Их Сургууль- Олон Улсын Сургууль
МУИС аялалын баг УБ-Сайншанд чиглэлийн галт тэргэнд суулаа
Галт тэргэнд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нь
ОХУ-ын оюутнууд шатар тоглож байгаа нь
Хоолондоо
Галт тэргээр удаан аяласны эцэст зочид буудалдаа амарлаа
Юуны тулд Дорнын сайхан говьд очлоо доо. Нар мандахыг харнаа.. Өглөө эрт 5 цагт боссон идэвхтэн оюутнууд
Аялалын анхны нар ийнхүү мандлаа… Бүгд хүслээ бодон залбирлаа
Нар мандахыг харчихаад өглөөний ундаа уухаар хүлээж байгаа нь
Хамарын хийдийн зүгт… 43 км давхих хурдан унаанууд байраа эзэлжээ
Дөш ламаас адис авч, хурал хурж буй лам нарын үйл ажиллагаатай танилцаж, хандмаа нарын хийдээр зочлон, өвгөн суварга үзэж сонирхсоны дараа дурсгалын зураг татууллаа
“Шамбалын орон-Энергийн төв”ийн гадна ерөнхий тайлбар сонсож байгаа нь
Баатар ламын тайлбарыг сонсонгоо бүтэн жилийн энергээ хуримтлуулан сууж байгаа нь.
Равжаа хутагтын 108 агуйд хүрэлцэн ирсэн нь: Якут охин аман хуур тоглож сонирхуулж байгаа нь
Япон охин эхийн умайгаас дахин мэндэлж буй нь
Бүгд гар гараа барилцан буух ёстой номтой юм гэсэн шүү
“Хүслийн уул”-ын зүг хамгийн нандин хүслээ шивнэхээр…
МУИС маань ямагт мандан бадраг
Хүслийн уулын орой дээр далбаагаа мандууллаа
Буцах замдаа тэмээн сүрэгтэй тааралдаж оюутнууд маань нүдээ баясгалаа
Дорноговь аймгийн төв музейн захирал өөрийн биеэр музейн үзмэрүүдийг тайлбарлаж өглөө
Равжаа хутагтын музейн олон сайхан үзмэрүүд бидний сэтгэлийг баясгасан юм (Япон оюутнууд музейн гаднах Равжаа хутагтын хөшөөн дэргэд)
Сайншанд сумын засаг даргын нэрэмжит хүлээн авалтын үеэр
Сайншанд сумын нутгийн удирдлагын ордны гадаа дурсгалын зураг татуулаад нутгийн зүг хүлгийн жолоо заллаа