Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ) болон Боловсролын ерөнхий газар (БЕГ)-аас хэрэгжүүлж буй оюутан залуусын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, БЗДХ болон үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Өөрчлөлтийг өөрөөсөө 2025” аяныг Монгол Улсын их дээд сургуулиудын оюутан суралцагчдын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Тус аяны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НЭМГ-ын сургагч багш Ш.Галбадрах МУИС-ийн 150 орчим оюутан суралцагчдад “Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйл төлөвшүүлэх” чиглэлээр 2 удаагийн сургалт, мэдээлэл хийлээ.

Тус сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах аргууд, БЗДХ-ын сөрөг үр дагавар, хор уршгийн талаар оюутан суралцагчдад хэрэгцээтэй мэдээллийг өгч харилцан ярилцах байдлаар зохион байгуулагдсан бөгөөд суралцагчид идэвхтэй хамрагдлаа.

Сургалтад идэвхтэй оролцож өөрсдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлсэн оюутан суралцагчдадаа талархал илэрхийлье.
Оюутны хөгжлийн газар

