Монгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Их Сургуулийн хооронд байгуулж буй хамтын ажиллагааны гэрээ

Share Button

DSC_0083_edited

Мэдээллийн эрин үед техник технологийн хөгжилийг даган манай улсад шинээр үүссэн салбарын нэг бол геомэдээлэлзүйн салбар билээ. Монгол орны хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлоход нэн тэргүүний шаардагдаж байгаа нэг зүйл бол улсын хэмжээний оронзайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох асуудал юм.

Манай улсын хувьд энэ нь дөнгөж эхлэл төдий байгаа бөгөөд уг салбарт одоогоор ажиллаж байгаа цөөн тооны хүмүүс нь ихэвчлэн гадаадад мэргэжил дээшлүүлсэн төрөл бүрийн салбарын хүмүүс байдаг.  Нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс 2010 онд  МУИС-ийн Газарзүй, геологийн сургууль дээр  Байгаль орчны зайнаас тандан судлал Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын мэргэжлийн ангийг бий болгосон.

Монгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Их Сургууль (Kyungpook National University)-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ 2008 оны 4 сарын 1-ны өдөр хийгдэж байсан бөгөөд тухайн үед хоёр их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны Ерөнхий гэрээ болон оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

DSC_0044_edited

2013 оны 9 сарын 12-ны энэ өдөр дээрх ерөнхий гэрээний заалтыг улам бүр өргөжүүлэн МУИС Газарзүй, геологийн сургууль болон KNU-ын Шинжлэх ухаан-технологийн коллежийн хооронд  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байна.

Шинэ хамтын гол зорилго нь KNU-ийн Агаар-сансрын геомэдээлэлзүйн инженерийн тэнхим болон тус сургуулийн Газарзүйн тэнхимийн хооронд эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, оюутан солилцоо, оронзайн мэдээлэл болон хиймэл дагуулын мэдээ боловсруулах зэрэг салбаруудад хамтран ажиллахад оршиж байна.

Ингэснээрээ цаашид манай улсын геомэдээлэлзүйн салбарын мэргэжилтэнгүүдийг дэлхийн хэмжээнд өсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болох таатай боломжийг бүрдэж байна.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үед тус мэргэжлээр сурдаг оюутнуудын GISclub-ээс санаачилан мэргэжил сурталчлах өдөрлөгийн амжилттай зохион байгуулсан бөгөөд уг өдөрлөгийн үер оюутнууд өөрсдийн хийсэн судалгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн дээжээс дэлгэн тавьж үзүүллээ. Оюутнууд өөрсдийн бүтээлээ эрхэм хүндэи зочид төлөөлөгчидөд ангди хэлээр тайлбарлан бөгөөд тэдний бүтээлүүдийн чанар, хэлний чадавхийг өндрөөр үнэлж цаашид олон улсын уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралдаанд оролцуулах талаас нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг бид бүхэнд зөвлөлөө.

Гэрээ хийх үйл ажиллагааг олон нийтийн “Оллоо” болон “Aist 1” телевиз, “Өдрийн сонин”, “Улаанбаатарын мэдээ” сонингоор мэдээллээ.

Тус гэрээг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбооныхонд МУИС-ГГСургуулийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар