Бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан боллоо

Share Button

muis-logo-bl1

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар сургуулийн бүтэц, тэнхимийн нэр, тухайн тэнхимд аль сургуулийн ямар тэнхим харьяалагдах талаар ажлын хэсгийн зохицуулагч Л.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм. Үүнд:

Хүмүүнлэгийн ухааны салбарт Философи, шашин судлалын тэнхим, Түүхийн тэнхим, Хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлагийн тэнхим, Их Британи, Америк судлалын тэнхим, Европ судлалын тэнхим, Зүүн Ази судлалын тэнхим,

Нийгмийн ухааны салбарт Антропологийн тэнхим, Социологи, нийгмийн ажлын тэнхим, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим, Улс төр, олон улсын харилцааны тэнхим, Сэтгүүл зүй, хэвлэлийн тэнхим, Эдийн засаг, статистикийн тэнхим,

Байгалийн ухааны салбарт Математикийн тэнхим, Физикийн тэнхим, Биологийн тэнхим, Химийн тэнхим, Газарзүйн тэнхим, Геологи, геофизикийн тэнхим тус тус байхаар тогтсон талаар мэдээллээ.

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль /Электроник-холбооны технологийн тэнхим, Компьютер-мэдээлэлийн тэнхим, Хэрэглээний математикийн тэнхим, Хүрээлэн буй орчин, химийн инженерчлэлийн тэнхим/ Бизнесийн сургууль, Хуулийн сургууль гэсэн 3 мэргэжлийн сургуультай байхаар ажлын хэсгийн салбар хороод шийдвэрлэсэн байна.

Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан дээр МУИС-ийн захирал А.Галтбаяр хэлэхдээ:

“… Сургуулийн бүтцийн өөрчлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд бид 20 орчим удаа хуралдсан. Мөн өнгөрсөн хагас сайн өдөр бүтэн ажиллалаа. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ерөнхий хэсгийн гишүүд БШУ-ы сайдтай уулзаж ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцуулсан. Сайд болон яамны зүгээс бүтцийн өөрчлөлтэй холбоотойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээсэн бөгөөд мөн сургуулийн номын сангийн барилгын ажилд дэмжлэг үзүүлэхээ дуулгасан юм. Бид одоо бакалаврын түвшний хөтөлбөр дээр суурилж бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа. Судалгааны хэсэг, Төгсөлтийн дараах сургууль /сургалт/ зэрэг асуудлууд нээлттэй үлдэж байгаа энэ асуудал дээр эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү багшийн ахалсан ажлын хэсэг ажиллана. Судалгааны шийдлийг бакалаврын түвшинтэй хольж явахад асуудал үүсээд байсан учраас үүнийг дараагийн шатанд үргэлжлүүлж хийнэ. Ажлын хэсгийн явц болон багш нарын саналийг дүгнэхэд нарийвчлан судлах асуудлууд тулгаран гарч ирж байна. Мөн Нийтийн болон гадаад хэргийн сургууль гэсэн мэргэжлийн сургуулийг Олон улсын харилцааны сургуулийн суурин дээр байгуулах тухай саналыг Удирдах Зөвлөлд оруулахаар болсон” тухай мэдэгдсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар