“Оюутан-цэрэг” хөтөлбөр дөрөвдүгээр сараас хэрэгжинэ

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 40 тоот тогтоол гаргаж, энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалахын болон  БШУ-ны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр хөтөлбөрийн батламжыг Их дээд сургууль, коллежийн захирал нарт гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болж МУИС-д болж өнгөрлөө.

2014-03-17oyutan_big4

Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийн дагуу “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг /2 кредит, 96 цаг/ сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусгаж, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон юм. Дээрх шаардлагыг хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад /12 кредит, 560 цаг/ хамруулж, дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, хугацаат цэргийн албыг хаасанд тооцох аж.

2014-03-17oyutan_big1

2014-03-17oyutan_big2

2014-03-17oyutan_big3

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд эн тэргүүнд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөгийг төлж, сонгон суралцах юм. Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж бүртгүүлээд цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн тусгай бэлтгэл хийнэ. Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмших бөгөөд гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болох юм.

7

2

Түүнчлэн “Оюутан-цэрэг хөтөлбөр” хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг батлан хамгаалахын салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах аж Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх зорилт тусгагдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.

3

8

Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. Иймд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж олгож буй “Оюутан-цэрэг”хөтөлбөрцаг үеэ олсон арга хэмжээ болж буйд оюутан залуус талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар