“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно уу

Share Button

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаараа онцлог юм. Тус удаагийн хурлыг СЭЗДС-тай хамтран 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар боллоо.

Багш, эрдэмтэн, доктор, магистрант, докторантуудыг нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг хүсэж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамжийн хавсралтыг хүлээн авна уу.

Хавсралт 1

“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зорилго

Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцооны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэхэд оршино.

Шалгаруулах болзол

Нягтлан бодох бүртгэл, аудитын хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн хандлагыг шинжлэх ухааны ололт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнтэй хослуулсан байдал, дэвшүүлсэн шинэ санаа, практик ач холбогдлыг харгалзан хоёр үе шаттайгаар шалгаруулна.

I үе шат – Ирсэн илтгэлүүдтэй редакцийн зөвлөл танилцан шүүлт хийж хурлын эмхтгэлд оруулах, хэлэлцүүлэх илтгэлүүдийг сонгон шалгаруулна.

II үе шат – I үе шатаас шалгарсан илтгэлүүдийг “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэгч нараар нь хэлэлцүүлнэ. Хэлэлцэгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаас шилдэг 3 илтгэлийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

Оролцогчид

–       Их дээд сургуулиудын багш, судлаачид

–       Магистрант, доктрант болон судлаачид

–       Аудит болон зөвлөх үйлчилгээний компаниуд

–       Аудиторууд

–       Мэргэшсэн нягтлан бодогчид

–       Практикийн нягтлан бодогчид

Илтгэлд тавигдах шаардлага

  1. Илтгэл нь нягтлан бодох бүртгэл, удирдлагын нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн программчлал, аудитын асуудлыг хамарсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх,
  2. Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх
  3. Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх
  4. Олон Улсын түвшиний нягтлан бодох бүртгэл, аудит, зөвлөх үйлчилгээний хамгийн шилдэг туршлага дээр үндэслэн санал дэвшүүлсэн байх
  5. Бичлэг нь доорхи шаардлагыг хангасан байх:

1. Ерөнхий шаардлага

1.1 Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

  1. Бүтээлийн нэр
  2. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
  3. Товч хураангуй /Монгол болон анлги хэлээр тухайн бүтээлийн агуулгыг товчлон 150-200 үгэнд багтаасан байна. /
  4. Түлхүүр үг
  5. Оршил
  6. Үндсэн хэсэг
  7. Дүгнэлт
  8. Зөвлөмж
  9. Номзүйн жагсаалт
  10. Хавсралт

1.2 Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичихдээ олон улсын APA загварыг ашиглана.

1.3 Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртлэх хуудсанд багтана.

1.4 Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office программ дээр хийгдсэн, *.doc, *.docx, *.pdf өргөтгөлтэй байна.

1.5 Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]

1.6 Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.

1.7 Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.

1.8 Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.

2. Хүснэгтэн мэдээллийн формат

2.1 Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрвээ гарчгууд урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтийн дугаарыг тавина. Үргэлжилсэн хэсэгт хүснэгтийн ерөнхий гарчгийг тавихгүй.

2.2 Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].

2.3 Хүснэгтийн дугаар: Хүснэгтийн зүүн дээд хэсэгт -[Times New Roman, 12pt], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: Хүснэгт 1.1 г.м

2.4 Хүснэгтийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Хүснэгт 1.1 ДНБ тооцоолол г.м.

3. Зурган мэдээллийн формат:

3.1 Зурган мэдээллийн дугаар: Зурган мэдээллийн зүүн дээд хэсэгт, -[Times New Roman, 12pt, Italic], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жич: Зураг 1.1 г.м.

3.2 Зурган мэдээллийн нэр: Дугаарын ард залгуулан -[Times New Roman, 12pt, Italic] бичнэ. Жич: Зураг 1. 2 Монгол улсын газрын дэлгэмэл зураг г.м.

3.3 Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж -[Times New Roman, 10pt, Italic].

4. НОМЗҮЙ   – [Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]

4.1 Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.

4.2 Мөр хоорондын зай [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].

 Ирүүлэх материал

  1. Илтгэлийн материалыг цаасан болон файл хэлбэрээр хүлээн авна.
  2. Оролцогчийн овог нэр, сургуулийн хаяг, холбоо барих утсаа тодорхой бичиж ирүүлэх.

Илтгэлийг хүлээн авах хугацаа, байр

  1. 2014 оны 04-р сарын 10-ны 18 цаг хүртэл СЭЗДС-ийн 704 тоотод хүлээн авна. Илтгэлийг хэвлэн дугтуйд хийж битүүмжилж, дээр нь судлаачин нэр, албан байгууллага, и-мэйл хаяг, утсаа бичсэн байна. /Онол-практикийн хурлын эмхэтгэл бэлтгэх тул илтгэлийн эх хувийг J_1112@yahoo.com, mishigdorj@monicpa.mn хаягруу илгээнэ үү/
  2. Илтгэлийн ppt–г 2014 оны 05 сарын 06-ны дотор мөн J_1112@yahoo.com, mishigdorj@monicpa.mn хаягруу илгээнэ үү.
  3. 2014 оны 05-р сарын 9-ны 14:00 илтгэлийг шалгаруулна. /Хурлын хөтөлбөрийг 05-р сарын 01-ний дотор хүргүүлнэ/

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар лавлана уу

70111927, 99035494

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

Оюутанд үйлчлэх төв

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар