Оюутнууд авах биш өгье гэдэг урианд нэгдлээ

Share Button

Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр 11-р сарын 17-нд тохиосон билээ. Тэгвэл энэ өдөр МУИС-ийн оюутнууд бусдаас хайр халамжийг авах биш хааяа ч гэсэн өөрсдөө  өгдөг байя гэсэн мэссэжийг нийгэмд хүргэх зорилгоор олон идэвхтэй үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайлбал, МУИСОХ  Монголын оюутны холбоо болон “Улаан загалмай” нийгэмлэгтэй хамтран цусаа хандивлах арга хэмжээ зохиов.

Донор оюутнууд цусаа хандивлаж байна

“Улс орныхоо хөгжлийн манлайлал болох учиртай оюутан залуус  бид өнөөдөр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бусдад эрүүл мэнд ,аз жаргал бэлэглэлээ” хэмээн МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн Н.Хүлгэн ярилаа.

Мөн өдөр МКС-ийн хэсэг оюутнууд санаачлан энэ сарын эхээр эхлүүлсэн  сайн үйлсийн аяны хүрээнд МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазартай албан ёсоор уулзаж,  асрамжийн газрын ахлах ангийн сурагчдад их сургуульд элсэхэд нь  дэмжлэг үзүүлэхийг хүсч нааштай хариу авлаа.

“МУИС-ийн оюутнууд эх орныхоо хөгжилд” сайн үйлсийн аяны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсэл http://asubi.mn/modules/charity/ хаягаар ороорой.

Сайн үйлсийн эзэд МУИС-ийн дэд захиралтай уулзав
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар