МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Нийтлэг шаардлага:
- Мэргэжлийн чиглэлээр 8-аас ихгүй жилийн өмнө магистрын зэрэг хамгаалсан байх /Докторын зэрэгтэй хүнд хамаарахгүй/
- Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай, судалгааны болон заах арга зүй эзэмшсэн
- Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр тухайн хэлний албан ёсны шалгалтын онооны 80-аас доошгүй хувьтай дүйцэхүйц мэдлэгтэй байх (Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан хүнд хамаарахгүй).
- Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэх, эх хувиар /хуулбарын хамт/
- Товч CV /загварыг эндээс татаж авах/
- Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн хавсралт, эх хувиар
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Тухайн тэнхмийн бус мэргэжлийн эрдэмтнээр баталгаажуулсан/, бүтээл, эх хувиар
- Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол онооны батламж
- Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн эрдэмтэн эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/
- Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын/, ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг
№ |
Багш авах мэргэжил |
Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах тусгай шаардлага |
Орон тоо |
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ | |||
Байгалийн ухааны салбар | |||
1 | Геологи, эрдэс баялгийн удирдлага | Заах хичээл: Уурхайн технологи; Эрдэс түүхий эдийн баяжуулалтын үндэс; Эрдэс түүхий эдийн чанар, менежмент; Ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээ
Тавигдах шаардлага: Геологи, уул уурхайн удирдлагаар үндсэн мэргэжил эзэмшсэн; мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай |
1 |
2 | Физик газарзүй, ландшафт судлал | Заах хичээл: Ландшафт судлал; Байгалийн газарзүй; Дэлхий судлалын үндэс; Монголын байгалийн газарзүй; Ахисан түвшний физик газарзүйн хичээлүүд
Тавигдах шаардлага: Газарзүйн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшсэн; Ландшафт судлал, хөрс судлал, геоморфологи зэрэг физик газарзүйн аль нэг үндсэн чиглэлээр мэргэшсэн; докторын зэрэгтэй; мэргэжлийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай |
1 |
3 | Газар зүйн мэдээллийн систем ба зайнаас тандан судлал | Заах хичээл: Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал; Газар зүйн ахисан түвшний хичээлүүд
Тавигдах шаардлага: Газарзүйн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшсэн; Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр мэргэшсэн; докторын зэрэгтэй; мэргэжлийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай; гадаадад сургууль төгссөн бол давуу тал болно. |
1 |
4 | Экологич, биологич | Заах хичээл: Экологи ба тогтвортой байдал; Экологийн үндэс; Ахисан түвшний экологи; Экосистемийн экологи; Биогеохими
Тавигдах шаардлага: Биологи, Экологи, Эволюцийн мэргэжилтэй; Экосистемийн экологи, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн болон өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно. |
1 |
5 | Биохимич | Заах хичээл: Биохими, Энзимологи, Биохимийн их практик, Хүнсний биотехнологийн их практик, Протеомикс, Хэрэглээний биохими, Иммунологийн үндэс, Биохимийн багажит анализ ба логик
Тавигдах шаардлага: Биохимийн мэргэжилтэй, ургамлын биохими, биоинженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн, докторын зэрэгтэй |
1 |
Хүмүүнлэгийн ухааны салбар | |||
6 | Түрэг судлал | Заах хичээл: Бичгийн хэл; Сурвалж бичгийн орчуулга; Эрхзүйн орчуулга; Түрк хэлний хэлзүй; Түрэг хэлний нутгийн аялгуу; БНТУ-ын эдийн засгийн газарзүй
Тавигдах шаардлага: Их, дээд сургуульд түрэг судлалын чиглэлээр хичээл зааж байсан, сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл дотоод, гадаадыг сэтгүүлд хэвлүүлж байсан, дотоодын болон олон улсын хуралд оролцож байсан судлаач багш байх; араб хэлний зохих мэдлэгтэй байвал давуу тал болно |
1 |
7 | Монгол хэл, эх бичиг судлаач | Заах хичээл: Монгол үсэг зүй; Сурвалж судлал; Монгол бичгийн дурсгал судлах арга дадлага; Манж бичгийн дурсгал судлах арга дадлага; Сонгодог монгол бичгийн хэл
Тавигдах шаардлага: 13 дугаар зуунаас наашхи монголчуудын олон зүйл үсэг бичиг, тэдгээр үсэг бичгээр уламжилсан хэлний болон бичгийн дурсгал, монгол, манж сурвалж судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг, цахим орчинд монгол бичиг үсэг, сурвалжийн судалгаа хийх чадвар, туршлагатай |
1 |
8 | Утга зохиол судлал | Заах хичээл: Монголын орчин үеийн уран зохиол; Уран зохиолын сурвалж судлал; Эх зохиол задлан шинжлэх арга зүй
Тавигдах шаардлага: Нэр дурдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; мэргэжлээрэээ 5-аас доошгүй жил их, дээд сургуульд ажилласан; Бакалаврын түвшинд МУИС болоод түүнээс дээш эрэмбэтэй сургууль төгссөн байх, |
1 |
9 | Түүхийн багш | Заах хичээл: Дорно дахины түүх; Бүс нутгийн түүх; Монголын түүх
Тавигдах шаардлага: Монголын түүхийн аль нэг үеэр өндөр түвшинд мэргэшсэн; дэлхийн түүхийн аль нэг үе эсвэл аль нэг бүс нутгийн түүх заах чадвартай; Түүхийн ухааны докторын зэрэгтэй /дэлхийн тэргүүлэх их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан бол давуу тал болно./ |
1 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | |||
10 | Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи, Програм хангамж | Заах хичээл: Програм хангамжийн инженерчлэлийн үндэс; Системийн шинжилгээ ба зохиомж; Програм хангамжийн бүтээлт; Програм хангамжийн архитектур ба зохиомж; Програм хангамжийн зохиомжийн төсөл; Програм хангамжийн төслийн менежмент; Програмчлалын арга зүй; Java технологи, програмчлал (standard); Өгөгдлийн сангийн үндэс; Алгоритмын үндэс; Програмчлалын үндэс; Тоглоомын програмчлал;
Тавигдах шаардлага: Нэр дурдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан; Компьютерийн ухааны магистраас доошгүй зэрэгтэй; Програм хангамжийн инженерчлэл; Өгөгдлийн уурхай; Их өгөгдлийн чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай; Нээлттэй эх код бүхий програмчлалын хэлийг (Java) зохих түвшинд эзэмшсэн, түүгээр програм бичих чадвартай; Мэргэжлийн чадамжаа гэрчлэх олон улсын батламжтай бол давуу тал болно. |
1 |
11 | Компьютер график | Заах хичээл: Дуу авиа боловсруулалт; Видео, дүрс боловсруулалт; Хөдөлгөөнт зураг, 2D/3D загварчлал; Зохиомжийн төсөл; Мультимедиа үндэс; Компьютер график; Интернэт технологийн үндэс; Вэб програмчлал
Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их, дээд сургуульд ажилласан; Компьютерийн ухааны магистраас доошгүй зэрэгтэй; Зурах, Код бичих,C, C++, Java, OpenCV, OpenGL, Зохиомж гаргах, Вэб дизайн хийх чадвартай; Мэргэжлийн чадамжаа гэрчлэх олон улсын батламжтай бол давуу тал болно. |
1 |
12 | Хүрээлэн буй орчны инженерчлэл | Заах хичээл: Хүрээлэн буй орчны инженерчлэл; Байгаль орчны эрдслийн үнэлгээ; Байгаль орчны нөхөн сэргээлт
Тавигдах шаардлага: Хүрээлэн буй орчны инженерчлэл, байгаль хамгаалах технологийн чиглэлээр үндсэн мэргэжилтэй; ОУ-ын ишлэлийн системд ордог мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн; ЭШ-ний байгууллага, их дээд сургуульд ажиллаж байсан ажлын туршлагатай байх. Гадаад улсад эрдмийн зэрэг хамгаалсан, оюуны өмчийн бүтээлтэй бол давуу тал болно. |
1 |
13 | Химийн болон нано инженерчлэл | Заах хичээл: Нанобиоматериал; Хүрээлэн буй орчны нанотехнологи; Нанобүтэц ба гадаргуугийн хими; Транспорт процесс
Тавигдах шаардлага: Хими болон нано-инженерчлэл мэргэжлээр докторын зэрэгтэй; ОУ-ын эшлэлийн системд ордог мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн; Тусгай шаардлага: Гадаад улсад инженерийн докторын (Dr. Eng) зэрэг хамгаалсан бол давуу тал болно. |
1 |
14 | Цаг уурч | Заах хичээл: Синоптик цаг уур; Цаг агаарын прогноз; Сансрын цаг уур; Хий ба шингэний динамик; Нислэгийн цаг уу; Цаг уур, уур амьсгал; Ерөнхий цаг уур; Синоптикийн мэдээний автоматжуулсан боловсруулалт
Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан; Тоон прогноз, загварчлалын чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай бол давуу тал болно. |
1 |
15 | Телехолбоо | Заах хичээл: Дохио ба систем; Утасгүй холбоо; Холбооны систем
Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил их, дээд сургуульд ажилласан; Төрөл бүрийн холбооны системийг FPGA флатформ дээр хэрэгжүүлэх чадвартай бөгөөд судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно. |
1 |
16 | Компьютерийн сүлжээ | Заах хичээл: Компьютерийн утасгүй сүлжээ; Компьютерийн сүлжээний менежмент; Виндоус сервер ба сүлжээ
Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их, дээд сургуульд ажилласан; |
1 |
17 | Электроник | Заах хичээл: Аналог электроник; Электрон элемент ба хэлхээ; Цахилгаан хэлхээ; VLSI дизайн; FPGA хэрэглэсэн логик синтезчилэл; Тоон системийн дизайн
Тавигдах шаардлага: Нэр дурьдсан хичээлүүдийг зааж байсан туршлагатай; дээрх хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай; мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их, дээд сургуульд ажилласан; |
2 |
ХУУЛЬ ЗҮЙН сургууль | |||
18 | Эрх зүй | Заах хичээл: Монголын төр эрх зүйн түүх
Тавигдах шаардлага: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг 10-аас доошгүй жил хийсэн туршлагатай; Төр эрх зүйн түүхээр 3-аас доошгүй бүтээл дангаараа бичиж хэвлүүлсэн. |
1 |
19 | Эрх зүй | Заах хичээл: Экологийн эрх зүй
Тавигдах шаардлага: Их, дээд сургуульд 5-аас доошгүй жил ажилласан; экологийн эрх зүйн чиглэлээр 3-аас доошгүй бүтээл туурвисан. |
1 |
20 | Эрх зүй | Заах хичээл: Үндсэн хуулийн эрх зүй
Тавигдах шаардлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай |
1 |
21 |
Эрх зүй |
Заах хичээл: Эрх зүйн онол
Тавигдах шаардлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан; эрх зүйн онолын хичээл заах туршлагатай. |
1 |
22 | Эрх зүй | Заах хичээл: Иргэний процессийн нотолгооны онол, арга зүй, Хүний эрх, Эрх зүйн үндэс, хичээлийн семинар
Тавигдах шаардлага: Эрх зүйн боловсрол Монгол улсад эзэмшиж, заах хичээлийн чиглэл өндөр хөгжсөн тодорхой нэг улсын эрх зүйгээр мэргэшсэн байх; процессийн эрх зүйн онолын чиглэлээр цаашид мэргэшин тогтвортой ажиллах; гадаадын өндөр хөгжилтэй оронд магистрын зэрэг хамгаалсан; судалгааны ажлын зохих туршлагатай |
1 |
23 | Эрх зүй | Заах хичээл: Харьцуулсан компаний эрх зүй; Компаний засаглал; Эрх зүйн асуудал; Үнэт цаасны эрх зүй; Бизнесийн эрх зүй; Иргэний эрх зүй; Хүний эрх; Эрх зүйн үндэс, хичээлийн семинар
Тавигдах шаардлага: Эрх зүйн боловсрол Монгол улсад эзэмшиж, заах хичээлийн чиглэл өндөр хөгжсөн тодорхой нэг улсын эрх зүйгээр мэргэшсэн байх; Иргэний болон худалдаа, бизнесийн байгууллагын эрх зүйн чиглэлээр цаашид мэргэшин тогтвортой ажиллах; судалгааны байгууллагад судлаачаар 2-оос дээш жил ажилласан туршлагатай; хичээл заах чиглэлээр судалгааны ажил, өгүүлэл бичсэн, хичээл заах туршлагатай байх, |
1 |
24 | Эрх зүй | Заах хичээл: Хууль зүйн клиник
Тавигдах шаардлага: Хуульч мэргэжлээр практик дадлага, туршлагатай /өмгөөлөл, шүүхийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан/; эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, өгүүлэл бичих арга зүй эзэмшсэн; Клиник сургалтын хичээл заах онолын мэдлэг болон практик туршлагатай байх |
1 |
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль | |||
25 | Нийтийн удирдлага | Заах хичээл: Төрийн албан хаагчийн ёс зүй; Нийтийн удирдлагын үндэс; Төр олон нийтийн харилцаа; Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага; Нийгмийн хамгааллын удирдлага
Тавигдах шаардлага: Төрийн удирдлага, Төрийн захиргааны менежмент, Менежмент, Хууль эрхзүй, Философи, Улс төрийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн; Удирдахуйн ухаанаар магистраас доошгүй зэрэгтэй байх |
1 |
26 | Нийтийн удирдлага | Заах хичээл: Харьцуулсан төрийн захиргаа; Мэргэжлийн ёс зүй; Глобал засаглал; Төрийн байгууллагын нийгмийн удирдлага
Тавигдах шаардлага: Төрийн удирдлага, Төрийн захиргааны менежмент, Менежмент, Хууль эрхзүй, Философи, Улс төрийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн; Удирдахуйн ухаанаар докторын зэрэгтэй байх |
1 |
Бизнесийн сургууль | |||
27 |
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент, Логистик, нэмүү өртгийн менежмент |
Заах хичээл: Үйлдвэрлэлийн менежмент; Үйл ажиллагааны менежмент; Чанарын менежмент; Технологийн менежмент; Менежментийн үндэс
Тавигдах шаардлага: Бизнесийн менежмент,Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр докторын зэрэгтэй; Үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагад үйлдвэрлэлийн менежерээр ажиллаж байсан эсвэл логистик, нэмүү өртгийн менежментийн чиглэлээр судалгааны ажил хийдэг бол давуу тал болно. |
1 |
Бүртгэл:
Багшийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00-1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба