МУИС-ийн Биологийн тэнхимийн багш С. Гомбобаатар, түүний судалгааны баг АНУ-ын Харвардын их сургуулийн Жишил амьтан судлалын музейн Шувуу судлалын хэсгийн Организм ба эволюцийн биологийн профессор Скот Эдвардс (Scott V. Edwards; http://edwards.oeb.harvard.edu/people/scott-v-edwards )-ын багтай Палеарктикийн шувуудын гарал үүсэл, ангилал зүйн судалгааг гүйцэтгэх гэрээнд 2012 гарын үсэг зурснаас хойш хээрийн ажлыг амжилттай гүйцэтгэж иржээ. Тэрээр 2016 оны 10-р сарын 02-07-нд Харвардын их сургуулийн Жишил амьтан судлалын музейд “Монгол орны шувуу судлал, хамгаалал: ангилал зүй, филогенез” сэдвээр лекц уншиж, тус байгууллагын захирал профессор James Hanken-тай уулзан, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Тэд Палеарктикийн шувууны ангилал зүй, гарал үүслийн судалгаагаа үргэлжлүүлэх, хамтарсан өгүүлэл хэвлүүлэх, мөн мөлхөгч амьтдын чиглэл, МУИС-ийн оюутныг түр хугацааны Харвардын их сургуулийн сургалтанд хамруулах боломжийн тухай ажил хэргийн нөхөрсөг яриа өрнүүлжээ. Тэрээр Бостон хотод байх хугацаандаа Хойд Америкийн хамгийн томд тооцогддог, эртний түүхтэй Шувуу судлалын Натталл клуб http://www.nuttallclub.org–т урилгаар лекц уншив.
Харвардын их сургуулийн Жишил амьтан судлалын музейд уншсан лекцийн дараахь асуулт, хариултын үеэр
Проф. Скотт Эдвардсын хамт. Харвардын их сургуулийн номын сангийн өмнө
Проф. С. Эдвардсын лабораторийн оюутнуудтай санал солилцох үеэр
МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн судлаачид хамтран Монгол орны усны шувуудын хувьд ач холбогдол бүхий нийт 8 ус намгархаг газрыг Олон улсын сүлжээнд бүртгүүлсэн үр дүнгээ танилцуулаад иржээ
Рамсарын конвенцийн үндсэн нэгж болох Рамсарын бүс нутгийн төв болон Зүүн Өмнөд Ази, Австралазийн нүүдлийн замын түншлэл олон улсын байгууллагатай Монгол улсын Засгийн газар усны шувуудын нүүдэл, олон улсын ач холбогдолтой ус намгархаг газрыг хамгаалах чиглэлээр 2011 оноос хамтран ажиллаж байна. Биологийн тэнхимийн багш С. Гомбобаатар нь Рамсарын Конвенцийн Шинжлэх ухаан, техникийн ажлын хэсэгт Монгол улсыг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд усны нүүдлийн шувуудын хувьд олон улсын ач холбогдол бүхий нийт 8 газарт хээрийн судалгааг сүүлийн 2 жилийн хугацаанд шавь нарынхаа хамт хийж, үр дүнгээрээ дээрх 8 ус намгархаг газрыг олон улсын сүлжээ нутагт хамруулжээ. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах, цаашид хамтран гүйцэтгэх ажлын чиглэлээр санал солилцох, ус намгархаг газрын олон улсын сургалтанд оролцох ажлаар Биологийн тэнхимийн багш С. Гомбобаатар, Биологийн нөөцийн менежментийн 3-р дамжааны оюутан М. Дэлгэрмөрөн нар 2016 оны 10-р сарын 7-15-нд Өмнөд Солонгос улсын Сунчён хотод болсон Зүүн, Зүүн-Өмнөд Азийн ус намгархаг газрын менежерийн бүс нутгийн 8-р ажлын уулзалтанд оролцоод иржээ. Тэрээр “Монгол орны Рамсарт бүртгэлтэй ус намгархаг газар, Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр-Монголд, Ус намгархаг газрыг олон улсын сүлжээнд хамруулахад үүсэх хүндрэл, бэрхшээл” сэдвээр сургалтанд урилгаар сонирхолтой лекц уншсан нь олны анхаарлыг татжээ. Мөн тэрээр Сунчён хотын даргатай биечлэн уулзаж Сунчён булан болон Монгол Дагуурын Дархан цаазат газрыг эгч дүүс нутаг болгох, Хөвсгөл нуур, Онон-Балжийн зарим нутгийг усны шувуудад ач холбогдол бүхий Рамсарын олон улсын сүлжээ нутагт бүртгүүлэх ажлыг эхлүүлэхээр хамтран ажиллаж байна.
Ажлын уулзалт-сургалтанд оролцогчид
Сургалтын оролцогчдод зориулсан лекц унших үеэр
Ажлын хэлэлцүүлэгийн үеэр