МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: Бүртгэл үнэлгээ /элсэлт хариуцсан мэргэжилтэн/
Орон тоо: 1 /үндсэн/ Дотоод сонгон шалгаруулалт
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Бүх түвшний элсэлт / бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэгчид, хос, хавсарга хөтөлбөрөөр суралцагчид, иргэд/
- Шилжилтийн үйл ажиллагаа /бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэгчид, хос, хавсарга хөтөлбөрөөр суралцагчид /
- Шилжин суралцагчдыг дүрэм журмын дагуу сургалтын мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулах,
- Чөлөө авах, чөлөөлөгдөх, үргэлжлүүлэн суралцах хүсэлтийг хүлээн авч тушаал, шийдвэр гаргуулах
- Хичээл дүйцүүлэлт, суралцагчийн үнэлгээ, дүнтэй холбоотой асуудлыг хүлээн авч, шийдвэрлүүлэх,
- Суралцагчийн дүнгийн шинжилгээ хийх, хариуцсан чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө, тайлан, дүгнэлт гаргах, удирдлагыг мэдээллээр хангах.
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр;
Туршлага: Боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан;
Ур чадвар:
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS, Power BI/
- Англи хэлний зохих мэдлэгтэй;
- Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
- Сургалтын хөтөлбөрийн талаар мэдлэгтэй;
- Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, удирдан зохион байгуулах чадвартай;
- Албан бичиг баримт боловсруулах чадвартай;
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет,
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
- Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

