
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т оюутнуудыг урьж байна.
Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I түвшинг амжилттай төгсөж, II түвшинд элсэн суралцах оюутнуудад зориулагдсан болно. Үүнд:
- Ойн аж ахуй
- Хүрээлэн буй орчин судлал
- Хүрээлэн буй орчны инженерчлэл
- Экологи
- Ус судлал
Эдгээр чиглэлээр суралцах нийт 30 оюутанд 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн 120 кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хамрагдах оюутныг дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулна:
- Сурлагын голч дүн
- Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзлэл
- Төгсөөд тухайн чиглэлээрээ хөдөө орон нутагт тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
- Сурлагын голч дүнгийн тодорхойлолт
- Сонгосон мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцаж, төгсөөд орон нутагтаа 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
- Тэтгэлгийн маягт /Татах/
Материалыг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дараах цахим хаягаар хүлээн авна: enkhtaivan_ts@num.edu.mn
Тэтгэлгийн шаардлагыг хангасан, ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн бүх оюутныг өргөдөл гарган хамрагдахыг урьж байна.
ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

