Ааlto Их Сургуулийн профессорууд лекц уншлаа

Share Button

Эрдсийн боловсруулалт, баяжуулалтын хими инженерчлэл, гидрометалуги,пирометалургийн хими инженерчлэл, электрохимийн инженерчлэл, гальванизацийн хими инженерчлэлийг хөгжүүлэх инженер техникийн ажилтан, мэргэжилтэн боловсон хүчин бэлдэх сургалтыг МУИС-д эхлүүлэх зорилгоор Финляндын Аalto Их Сургуулийн профессорууд өчигдөр хүрэлцэн ирж,  профессор Олоф Форсен “Гидрометаллургийн үйлдвэрлэлийн технологи горим” , профессор Пекка Таскинен “ Металлургийн процесс дахь термодинамик мөн чанарууд”, профессор Кари Хейсканен “Эрдэс боловсруулалтаар олборлолтыг нэмэгдүүлэх арга зам” сэдвээр лекц уншиж багш оюутнуудтай ярилцлага хийсэн юм.

Финляндын Засгийн газар болон Монгол улсын Эрдэс баялаг эрчим хүчний яам хамтран “Monnis international ” круппын туслалцаатайгаар хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн зарим багш судлаачид, оюутнуудад дээрхи чиглэлүүдээр энэ 4 дүгээр сараас эхлэн 3 сарын хугацаатай сургалт зохион байгуулах гэж байгаа бөгөөд хамрагдахыг хүссэн баклаврын төгсөх ангийн оюутнуудыг бүртгэж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар